Хятадын их дээд сургуулиуд монгол хэлний дижитал номын сан байгуулж байна

20Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний дижитал номын сан байгуулах ёслол 17-нд Өвөр Монголын Их Сургуульд боллоо. Ховор нандин үнэт эрдэнэсийн хувьд, 1720 онд хааны зарлигаар бүтээсэн Бээжин модон барын сийлбэр монгол “Ганжуур” судрын дижитал бүтээл олны анхаарлыг татаж байна.

Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний дижитал номын сан “Аливаа” хэмээх сурвалж бичгийн системийг ашиглаж, бүрдүүлжээ. Тус систем Хятадын их дээд сургуулиудын номын санд стандарт монгол сурвалж бичгийн хувиар хадгалагдаж байна. Өдгөө Төвийн Үндэстний Их Сургууль зэрэг 7 их дээд сургуулийн номын сан, холбогдох байгууллагад хэрэглэж, Хятадын үндэсний стандартад нийцсэн, олон улсын жишигт хүрсэн монгол сурвалж бичгийн анхны удирдлагын систем болсон юм.

Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэлний дижитал номын санд, орчин үеийн монгол сурвалж бичгийн бүрэн өгөгдлийн сан, монголын эртний сурвалж бичиг, “Ганжуур”, “Динжуур” хөлгөн судрын өгөгдлийн сан, Европын орнуудын эртний монгол сурвалж бичгийн цомхотгосон сан, Хятадын эртний монгол номын ерөнхий өгөгдлийн сан, Хятадын монгол хэлээр гарсан сэтгүүлийн сүлжээ, Хятадын монгол хэл утга зохиолын мэдээллийн сүлжээ зэргийг хадгалж байгаа юм.

\Ренчинсоо\

ХОУР

 


URL:

Сэтгэгдэл бичих