Трамп, Ким Чен Ун хоёрын уулзах болзлыг АНУ зарлалаа

ade53092c7bc111abig (1)Америкийн  Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай зөвхөн Вашингтоны болзлыг Пеньян зөвшөөрсөн тохиолдолд л уулзана гэж АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Никки Хейли мэдэгджээ.

“Ким Чен Ун  ямар ч болзол тавьж болно. Гэхдээ бидний болзлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бид түүнтэй уулзахгүй” гэж Хейли тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол БНАСАУ пуужингийн туршилт хийсээр байгаа нөхцөлд Вашингтон хэлэлцээрийн ширээнд суухгүй гэнэ. “Ерөнхийлөгч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж НҮБ дэх АНУ-ын элчин сайд хэлжээ.

Үүний өмнө Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа  илэрхийлж “Хэрвээ боломжтой бол” гэсэн юм. Гэхдээ энэ талаар ямар нэг болзол тавьж байгаагаа хэлээгүй юм.

Өнгөрсөн ням гарагийн шөнө Пеньяаны  харвасан баллистик пуужин 800 км орчим нисээд Солонгосын хойгоос 400 км-ийн зайд далайд унасан юм. Цагаан ордон энэ тухайд “Энэ бол дэлхийн улс орнуудыг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавихыг уриалсан сүүлийн өдөөн хагалга” гэж нэрлэсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих