БНСУ-д гэрээгээр ажиллуулна хэмээн иргэдээс 65 сая төгрөг залилжээ

download_1_7F4LCSXЗасгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын нэрийг барьж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал иргэн У, Г нар нь Япон, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр гурван жилийн хугацаатай ажиллах виз гаргаж өгнө хэмээн нэг иргэнээс 1.500.0-2.500.0 төгрөг авч, нийт 34 иргэнд 65 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Ингэхдээ БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр явуулна, Солонгосын хөдөлмөрийн биржээс нэрийг нь татуулна, Солонгос хэлний шалгалтад бүртгүүлнэ, тэнцүүлнэ гэх зэргээр гадагш гарч ажиллах хүсэлтэй иргэдийн мэдээлэлгүй байдлыг залилан хийж байжээ.

Л.Булганчимэг

times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих