Гурав дахь хүүхдээ төрүүлэхээр II амаржих газарт очоод амиа алджээ
Талийгаачийн ар гэрийнхэн эмч нарыг хугацаа алдаж арга хэмжээ авсан, хайхрамжгүй хандсанаас амиа алдсан хэмээн үзэж гомдолтой байгаа учир хэвлэл мэдээлэлд ханджээ. Талийгаач Э-ихйн нөхөр Н.Баттөмөр, эгч Б.Энхжаргал нар Eagle.mn сайтал өгсөн ярилцлагадаа “Тавдугаар сарын 2-ны өглөө 09:00-10:00 цагийн үед нийслэлийн II амаржих газарт очсон. Би гэртээ хариад өдөр 15:00 цагийн үед эмнэлэг дээр буцаж ирэхэл эхнэр маань “Ор байхгүй гээд коридорт зогсож байна. Ор гарахаар тасагт оруулах байх” гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Гэтэл оройн 18:00 цагийн үед манай хүн над руу утасдаад “Эмч дотуур үзлэг хийж байгаад миний усыг хагалчихлаа” гээд их л ууртай ярьсан. Тухайн үед л ор гаргаж, манай хүнийг тасагт оруулсан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би “Тэгж болдог юм болов уу” гэхэд эхнэр маань “Мэдэхгүй ээ, өөрсдөө мэдэж байгаа байлгүй дээ.
Орой сэдээх эм тавина гэсэн. Тэгээд өглөө 06 цаг хүртэл төрөхгүй бол дусал хийж төрүүлнэ гэсэн” гээд утсаа тасалсан. Би тэр шөнө эмнэлэг дээр хоносон л доо. Ингээд орой 23:00 цагийн үед эм тавьсан. Намайг шөнийг 01:00 цагийн үед залгахад “Эм тавьсны дараа жаахан дуншиж өвдөх янз ороод больчихлоо” гэсэн. Дараа нь үүрийн 05:00 цагийн үед дахиад залгахад “Хэвэндээ л байна. Одоо дусал хийх байх даа” гэж байсан. Ингээд бид өглөөний 08:30 цагийн үед залгахад эмч нар ээлжээ хүлээлцэж байсан. Гэтэл 09:14 цагийн үед эхнэр минь над руу залгаад “Доошоо юм гараад байна. Хоёр ширхэг памперс аваад ир” гэсэн. Ингэж хэлэхдээ дуу нь их сулбагар байсан. Би ч тухайн үед үүдэнд нь хүлээж байсан болохоор гялс захисан паперсыг нь авчраад сувилагчид нь өгөөд оруулуулсан.
Ингээд 09:40 цагийн үед утас руу нь залгасан чинь утсаа аваагүй. Нэлээд хэдэн удаа залгасан ч авахгүй болохоор нь жаахан санаа зовоод хүлээж байв. Гэтэл 10:10 цагийн үед хүмүүс бужигналдаад “Ягаан бэлтгэлийн өмд, ягаан табчиктай эх цээжнээсээ дээш хөв хөх болоод ухаан алдаад уначихлаа. Эмч нар дээшээ аваад явчихлаа” гэсэн. Дусал хийлгэж байхдаа унасан. Дусал залгуулсан байхдаа “Миний бие эвгүй болоод байна аа” гэж босоод л ухаан алдсан гэж ойролцоо байсан ээж нар хэлж байсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа буюу 10:20 цагийн үед нэг цагаан халадтай хүн гарч ирээд “Энхчимэгийн ар гэрээс хүн байна уу. Ар гэрийнхнийг нь яаралтай дууд” гэсэн. Би ч сандраад эхнэрийнхээ эгч, ах руу залгаад тэд ч маш хурдан ирсэн.“Маш хүнд байна” л гэж хэлсэн. Эхнэрийн маань ахыг ирсний дараа хоёр эмч бид хоёрт нөмрөг өмсгөөд, эргэлтийн хаалгаар дотогш нэг өрөөнд оруулсан. Ингээд тэд “Энхчимэгийн бие маш хүнд байна. Мэс заслын үйл ажиллагаа явагдаж байна. Та нар таньж мэддэг лам хуврагадаа хэлээд, хамаатан саднаа бүгдийг нь цуглуулаарай. Өргөж, цацдаг юм байвал цацаж, өргөөрэй” гэсэн.
13:30 цагийн үед өөр нэг эмч биднийг дуудаад “Энхчимэг бол маш хүнд. 10 мянгад нэг тохиолддог эмгэгтэй хүн байна. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ураг орчмынх нь шингэн судсаар нь гүйгээд бөглөрөл үүссэн. Тэрнээс болоод цус нь бүлэгнэхгүй, гарах боломжгүй бүх л газраар нь цус нь садраад тогтохгүй байна. Бид савнаас нь тайрч аваад оёсон ч оёдлоор нь цус шүүрээд байна. Булчин хэсгүүдийг нь оёсон ч цус тогтохгүй байна. Амьдрах найдвар тун бага. Хүүхдийг нь кесерова хагалгаагаар төрүүлсэн. Хүүхдэд нь ч гэсэн их хүнд байгаа. Хүүхдийнх нь зүрхний цохилт маш сул, ганц хоёр цохилох төдий л байна. Төрөл төрөгсдөдөө хэлээрэй” гэсэн.
Эмч нар ингэж хоёр удаа бидэнтэй уулзаад л гаргасан. Дүүгийнхээ биеийг асуухаар “Мэс засал хийгдэж байна” гээд л байсан. Гэтэл 14:50 цагийн үед эмч нар талийгаачийн нөхөр, охин бид гурвыг хагалгааны өрөө рүү оруулсан. Тэр үед дүү минь ухаангүй, хамар, амандаа бинттэй, эмч нар гараараа цээжин дээр нь хиймэл амьсгаа хийж байгаа байдалтай байсан” хэмээн ярьжээ.
Талийгаачийн ар гэрийнхнийг хагалгааны өрөө рүү ороход талийгаачийн аманд нь ямар ч гуурс байхгүй, ам, хамар руу нь бинт хийчихсэн бай. Хоёр эмч цээжин дээр нь массажаар хиймэл амьсгаа хийж байсан ч амьсгал дэмжих аппарат байгаагүйг сэжиглэж байгаа аж. Тэд нас барсных нь дараа ар гэрийнхнийг нь оруулж шаардлагатай бүх арга хэмжээг авсан мэт дүр үзүүлэн, цаг хугацаа алдсанг, хайхрамжгүй алдаагүй мянгад нэг тохиолдох давагдашгүй хүчин зүйл байсан гэж хаацайлах санаархал гэж хардаж буйгаа ярьжээ.
Б.Хэрлэн
ZUV.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Цэвэр аллага сайн хөөцөлдөж яваарай дараа нь хэдэн хүний амь авах бол