Трамп ОХУ-д “нууц дамжуулсан” гэх хардлагад тайлбар хийлээ

трампа(2)АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр нийгмийн сүлжээгээр дамжуулан, терроризмтой тэмцэх асуудлаар ОХУ-тай зөвлөлдсөнөө онцолж, энэ талын мэдээллийг ОХУ-тай хуваалцах бүрэн эрхтэй гэдгээ мэдэгдсэн байна.

Ийнхүү мэдэгдэх болсны учир нь энэ сарын 15-ны өдөр америкийн хэвлэлүүд Дональд Трампыг Орост “нууц дамжуулсан” хэмээн мэдээлсэнтэй холбоотой ажээ.

Дональд Трамп твиттертээ “Тухайн үед би терроризмтой тэмцэх, агаарын аяллын аюулгүй байдал зэрэг асуудлаар Оросын талтай зөвлөлдсөн юм. Миний бие ерөнхийлөгчийн хувиар ингэх бүрэн эрхтэй. Мөн хэт даврагч “Лалын улс”, терроризмд цохилт өгөх эрч хүчээ ихээхэн дээшлүүлэхийг би хувиасаа ОХУ-д уриалж байна” гэжээ.

М.Баяр

GEREG.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих