Тоглоомын талбайд давхар гарааш барих зөвшөөрөл олгожээ
Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмыннийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг 2012 онд захирамж гарган мэдэгдэж байв. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсан өнгөрсөн онд ч Хотын шинэдарга С.Батболд иргэдийн талд гэдгээ мэдэгдэн, нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөлолгохгүйгээ зарласан. Тэгвэл эрхэм Э.Бат-Үүл дарга, одоогийн С.Батболд даргын аль алиных нь шийдвэр тэнгэртхөөсөрч, газарт буугаагүй байна. Үүний тод жишээ бол Баянгол дүүргийн VI хороо аравдугаар хороолол дахь XVIII, XIX, XX байрны дунд хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг нэгэн эрхэм эрх дураараа эзэмшиж байна. Хоёрдаргын хориглосон шийдвэрийн үед тэрээр байрнуудын дундах нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгочихож. Одоо байрны оршин суугчид хүүхдээ аюулгүй тоглуулах орчноо тохижуулах гэхээр бусдын эзэмшлийнх болчихоод, шороог нь ч хөндөх эрхгүй гайхаад сууж байна.
XVIII, XIX, XX байр хуучны угсармал таван давхар байрууд. Алга дарам газрыг үлдээхгүйгээр талбайгаатомруулахыг боддог барилгын компаниуд одоогийнх шиг дэлгэрээгүй үед барьсан болохоор тус байрнуудындундах нийтийн эзэмшлийн талбай овоо зай талбайтай юм. Тиймдээ ч тойрсон дөрвөн байрны 240 айлын хүүхэд, хөгшид, дээр нь зэргэлдээ байрнуудын оршин суугчид энэ талбай руу хошуурдаг гэнэ. Гэвч суух тухтай газаргүй, хүүхдээ аюулгүй тоглуулах орчин энд алга. Олон жилийн өмнө байрны хөгшид нийлээд хоёр модон саравчбарьсан нь эдүгээ нялх хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшчүүлтэйгээ чихцэлдэн суухаас аргагүй болж. Нарлах өөр тухтай саравч, сандал үгүй. Тус талбайд хүүхдэд зориулсан тохижилт гэвэл хуучны төмөр савлуур, гулгуур зэргээс хэтрэхгүй. Талбайн ихэнх хэсгийг цементэлж, үлдсэн багахан талбай нь элс хайргандаа баригджээ. Ногоон байгууламж муутай, олон жилийн настай хэдхэн мод торойж байна.
XX байрны залуу ээж Н.Уртнасан хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн аюулгүй тоглоом суурилуулж, зөөлөвчтэй шалавч зэргээр тохижуулах санаачлага гаргаж СӨХ-доо хандахад “Боломжгүй” гэсэн хариуг өгсөнбайна. Тэрээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахад тус газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “18, 19, 30 дугаар байрны гадна талбай нь Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар иргэнЦ.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй” гэж хариулжээ. Тэрээр энэ асуудлыг орхилгүйгээрНийслэлийн газрын албыг зорьсон байна. Тус газраас илгээсэн хариуг та харж байна. “Иргэн Н.Уртнасан танаа тусдүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтэй газар нь иргэн Ц.Нарангэрэлнийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийнгэрчилгээний хугацааг сунгуулж авсан. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул иргэн Ц.Нарангэрэлийн газарэзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэж. 240 айлын дундын эзэмшлийн талбайг бусдадэзэмшүүлчихдэг, түүнийгээ жил бүр сунгачихаад “Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд яасанч зөвшөөрөл олгохгүй” гээд хэлж суудаг хотын удирдлагууд байж болох уу?
Нэг иргэний эрх ашгаас болж олон арван хүүхэд аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй болж байна. Сайжруулаад, орчноо тохижуулаад авъя гэж санаачлага гаргасан иргэнээ шийдвэр гаргагч эрхмүүд ингэж мохоож байна. Хариндараа нь иргэдийн хариуцлагагүй байдал гэж буруутгах. Яг энэ тохиолдлыг оршин суугч Н.Уртнасан хэлж байв. Тэрээр “Уг нь би санаачлага гаргаад хүсэлт тавьбал аль аль шатандаа шийдээд өгчих боломжтой юм байна гэдгийгсонгуулийн үеэр ойлгосон. Учир нь сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа хүмүүс “Та нар тухайн үедээ хэлэх ёстойбайсан. Тэгсэн бол шийдчих боломжтой асуудал” гэж ярьж байсан. Үүнээс үүдээд иргэн эхлээд санаачлага гаргаадявбал шийдвэр гаргах хүмүүс хүлээж авах нь гэж ойлгосон нь буруу байж. Худлаа зүйл юм байна” гэж байв. 2013 онд тус байрны нийтийн эзэмшлийн талбайг авсан иргэн Ц.Нарангэрэл одоог хүртэл тус газарт ямар нэгэнбарилгын ажил эхлүүлээгүй байна. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүйгээр хугацаа алдсан иргэдийнгазрыг хураах шийдвэр ч Хотын захиргаанаас гарч байсан. Гэтэл эсрэгээрээ энэ иргэнд газрынх нь хугацааг сунгажөгсөөр л байгаа аж. Одоо тус байрнуудын оршин суугчид нийтийн эзэмшлийнх нь талбайг авсан иргэнийг хэзээирж барилга барих бол гэж эмээж сууна.
Манай нийслэлд нэг л болохгүй зүйл байна. Барилгажилт нэмэгдээд хот хөгжөөд байгаа юм шиг хэрнээ сүүлд баригдсан бүхий л барилга нь нийтийн эзэмшлийн талбайгүй. Үүний төлөө оршин суугчид байнга л хэрүүл тэмцэл болно. Харин байсан жаахан талбайг нь бусдад худалдчихна. Өөрсдөө ийм алхам хийчихээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй гэж дээр дооргүй ярьдаг. Бас хориглосон захирамж гаргадаг. Цаасан дээрх тушаал шийдвэрүүд бодит байдал дээр хэзээ хэрэгжих вэ?
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: