Оросын эсрэг авсан хоригийн хугацааг сунгах саналтай байгаагаа илэрхийлжээ
Брюссельд өчигдөр Европын Холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон. Польшийн гадаад хэргийн сайд Витольд Вашиковский энэ хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний хүчинтэй хугацааг сунгах нь зүйтэй гэж гадаад хэргийн сайд нар үзсэн талаар мэдээлсэн юм.
Европын сайд нар Украины зүүн нутаг дахь хямрал мөргөлдөөнийг зохицуулах Минскийн гэрээг Оросын тал дагаж биелүүлэхгүй байна хэмээн дүгнэж байгаа юм байна. ОХУ Барууны орнуудын харилцаа чухамхуу Украины зүүн нутагт 2014 оноос эхэлсэн мөргөлдөөнөөс болж муудсан. АНУ, Европын Холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд цуцлах үндэслэл нь Минскийн гэрээг хэрэгжүүлэх эсэхтэй холбогдохыг мэдэгдэж байгаа юм.
Москва өөрсдийг нь Украины дотоодод болж байгаа мөргөлдөөнд оролцогч тал биш байхад хориг арга хэмжээг ийнхүү Минскийн гэрээтэй холбож байгааг нь шүүмжилдэг юм.
URL: