Фэнүүддээ гологдсон дуучин

Яг түүн шиг” шоуны оролцогч А.Хишигдалай долоо дахь дугаарт дуучин Лана Дель Рейгийн “Young and beautiful” дууг дуулсан. Шүүгчид дугаар бүрт түүнийг яг л Хишигдалай өөрөөрөө дууллаа хэмээдэг. Энэ удаад шүүгчдийн зүгээс мөн л ийм шүүмж сонссон. Үзүүлбэрийнхээ туршид нүдээ аньж дуулсан А.Хишигдалай дүрдээ сайн орохыг хүссэн байж болох ч үр дүн нь сайн байсангүй.

Лана Дель Рейн хоолойг ч тэр, жүжиглэлтийг ч тэр сайн дуурайсангүй гэх шүүмж сонссон А.Хишигдалай болон шоуны нэгдүгээр улирлын оролцогч загвар өмсөгч А.Сарнай нарын хэн нь Лана Дель Рейг сайн дуурайсан бэ, таны бодол? Хоолойн цар хүрээний хувьд Хишигдалай үнэхээр мундаг ч тэр сайхан хоолойгоо ашиглаж чадахгү, мөн өөртөө өөрчлөлт хийж хичээж чадахгүй байгаа түүнийг фэнүүд нь шүүмжилж эхлээд байгаа билээ.

PAPARATSI.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих