Уул уурхайн компаниуд усандаа үрэлгэн байна

1(1)Манай орон 608 сая шоо метр усны нөөцтэй. Түүний 20 хувь буюу 10.8 сая шоо метрийг гүний усны нөөц эзэлж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо нэмэгдэж, гурван мянгад хүрсэн. Уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн чухал хэрэглээ бол ус. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр усны хэрэгцээ улам бүр нэмэгдэж, нөөцийн хомсдолд орох аюул ойртож байгааг олон мэргэжилтэн хэлж байна. Манай улс 2004 онд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий 29 сав газрын захиргааг байгуулсан. Тэдгээрээс Алтайн өвөр говь, Галба-Өөш, Долоодын сав газраас гадна Умард говийн гүвээт халхын дундад тал хэмээх говийн гурван сав газарт манай улсын стратегийн томоохон ордуудын ихэнх нь байрладаг. Тиймээс газрын гүний усны менежментийг бэхжүүлэх, уул уурхайн дэд бүтцийн хөрөигө оруулалтыг дэмжих зорилготой “Минис”төслийнхөн сэтгүүлчидтэй хамт Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумыг зорьж, говийн сав газруудын төлөөллүүдтэй уулзан, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.

Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат “Манай сав газрын захиргаа Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн 23 сумын ундны усыг хамгаалах чиглэлээр ажилладаг. Дээрх аймагт Монголын эдийн засагт шууд нөлөөлөх ашигт малтмалын томоохон ордууд бий. Тухайлбал, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержиресурс”, “Ухаа худаг”, “Сэнж сант”, “Түмэнцог”, “Доншен”, “Мон цемент”, “Чандмань элч” зэрэг уул уурхайн олборлолт, газрын тос, ахуйн үйлдвэрлэлийн компани үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс “Оюутолгой” компани өнгөрсөн онд 21 сая шоо метр гүний ус хэрэглэн, улсын төсөвт 14 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь ус ашиглалтаараа хамгийн өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна. “Оюутолгой”, “Энержи ресурс” компани усаа дахин ашиглаж эхэлсэн. Тухайлбал, “Энержи ресурс” компани 28 мянган шоо метр ус хадгалж, 90-95 хувийг нь дахин ашиглан, нүүрс баяжуулж байна. Тэд хоёр сая ам.долларыг ус дахин ашиглах төхөөрөмж авахад зарцуулсан. Тэгэхээр найман компаниас хоёр нь л усаа дахин ашитлаж байгаа юм. Бусад компани ч усны хомсдол нүүрлэх аюул тулгараад буй энэ үед саарал ус ашигладаг болчихвол их хэмжээний ус хэмнэх боломжтой. Дээрх компаниуд өнгөрсөн онд 14.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн”гэв.

“ОЮУТОЛГОЙ”, “УХАА ХУДАГ”, “ЭНЕРЖИ РЕСУРС” КОМПАНИ ХЭРЭГЛЭЭНИЙ УСНЫХАА 90-95 ХУВИЙГ ДАХИН АШИГЛАДАГ

Усын.тухай хуульд заасны дагуу ус ашигласны төлбөрийн 35 хувийг усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалахад зарцуулах тухай заасан байдаг. Одоогоор дээрх томоохон ордууд Галба-Өөш, Долоодын сав газрын гүний усыг ашиглахдаа шоо мегр тутамд 3996 төгрөг төлж байгаа юм. 2011 онд Засгийн газрын тогтоолоор сав газруудын усыг ашиглахад шоо метр тутамд 1000-9500 төгрөг төлөх ёстойг заасан байдаг. Гэвч уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр нь борлуулалтын орлогын нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Тус тогтоолын өмнө гүний усны шоо метр тутмын үнэ хоёр оронтой тоонд эргэлддэг байсан нь гурван оронтой тоо руу шилжсэн ч уул уурхай, ашигт малтмалын олборлолт нэмэхдэж буй энэ үед ус үнэ цэнэгүй хэвээр байна. Дээр нь ус бохирдуулсан, усны нөөцөд учруулсан хохирлын төлбөр бага, заримдаа бүр хөнгөлөлт үзүүлж, чөлөөлж байгаа нь усны үнэлэмж хэр байгааг тод харуулж буй юм. Уул уурхайн салбар манай улсын усны хэрэгцээний 21 хувь буюу 94 сая шоо метр усыг жил бүр хэрэглэж байна.

Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат “Говийн ус тэжээгдэл багатай. 10 литр усыг гурван литр ус тэжээдэг гэж үзвэл бид хоёр литр ашиглах боломжтой. Үгүй бол байгалийн тэнцвэр байдал алдагдаж, усны хомсдолд орно гэсэн үг. “Оюутолгой” компанийн усны хэрэглээг 870 литр секунд гэж тодорхойлсон. Гэвч дахиад нөөц тоггоогдвол 1120 литр секундэд хүрэх төлөвтэй байгаа” гэв. Тэд усныхаа 80 гаруй хувийг эргүүлэн ашигладаг аж. Үйлдвэрээс 74 км зайд усны хоолой татаж, 6.8 тэрбум шоо метр нөөцтэй гүний уснаас хоногт 75 мянган шоо метр ус хэрэглэж буй юм. Ингээд тус компанийн тооцоолж буйгаар уурхайн үйл ажиллагаанд 40 жилийн хугацаацд нийтдээ нэг тэрбум 97 сая шоо метр ус ашиглах тооцоо гарсан” хэмээсэн юм.

Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 24 сумын гол горхи, булаг шандыг хариуцдаг Алтайн Өвөр говийн газрын захиргааны дарга Д.Чандмань “Манай сав газарт Монгол улсын стратегийн томоохон ордууд болох Өмнөговь аймгийн Нарийн сухайтын нүүрсний орд, Баянхонгорын Хотгорын нүүрсний орд, Говь-Алтай аймгийн  Таян нуурын Төмрийн хүдрийн орд зэрэг долоон компани үйл ажиллагаа явуулж байна. Тус нутаг нь гадаргын усны хомсдолтой, гадагшаа урсгалгүй ай савд багтдаг, гүний усаар хэрэглээгээ хангадаг өвөрмөц бүс нутаг юм.Өнгөрсөн онд ус ашиглах гэрээ байгуулсан уул уурхайн таван компани 819570 шоо метр ус ашиглаж, орон нутгийн төсөвт 608.8 сая төгрөг төвлөрүүлсэн. Үүнээс 75 сая төгрөгийг ойжуулалт, нөхөн сэргээлт, булаг шандны эхийг хашиж хамгаалах, био техникийн арга хэмжээ авах зэрэгт зарцууллаа. Энэ байдлаараа бид 2025 он гэхэд усны хомсдолд орох аюул нүүрлэсэн. Тэр үед одоогийн хэрэглээ 30-60 хувь давах төлөвтэй байна шүү дээ. Дээр нь хайгуулын лицензийг одоогийнхоос 30-40 хувь нэмэх тухай хэлэлцэж байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт нэмэгдэж, усны хзрэглээ огцом өсч буйтай холбоотойгоор говийн иргэд маш их санаа зовж байгаа. Говьд алт, зэс, нүүрсний төлөө дайн дэгдэхгүй. Харин усны төлөө дайн дэгдэхэд ойрхон байна. Бид цэвэр усаа дэндүү үрэлгэн ашиглаж байна шүү дээ. Уул уурхайн компаниуд усныхаа 90-95 хувийг дахин ашиглаж, газрын гүний тав хүргэлх хувийг ашиглан, шинээр сэлбэдэг болох хэрэгтэй. Дээр нь усаа хэмнэж буй аж ахуйн нэгжүүдийг төр засгаас ил тод зарлаж, урамшуулдаг болчихвол зүгээр. Мөн усаа хайр гамгүй хэрэглэж буй компаниудад ч хариуцлага тооцдог болох шаардлагатай. “Оюуголгой”, “Ухаа худаг” компани усныхаа 90-95 хувийг дахин ашигладаг. Дахин цэвэршүүлэх төхөөрөмж авахын тулд гаалийн өндөр татвар төлж, хоёр сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ. Айл өрхүүдийн усны хэрэглээг тоолуураар хэмждэг хэрнээ хэдэн мянган тонн ус хайр гамгүй ашиглаж буй уул уурхайн компаниудад усны тоолуур байхгүй байна” гэв.

Говийн бүсийн сав газрууд усны нөөцийн нарийвчилсан шинжилгээг хийхийн тулд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд говийн газар доорх усны хяналт, шинжилгээний бүс бий болгожээ. Энэ хүрээнд говийн гурван сав газрын 119 байршилд гүний усны хяналтын цэг суурилуулсан байна. Ихэнх цэгийг уул уурхайн юомпаниудын ойролцоо байрлуулсан аж. Түүний 20 нь бүрэн автомат учраас заавал биеэр очих шаардлагагүй, зургаан цаг тутамд сүлжээгээр усны дулаан, шүлтлэг, эрдэсжилт зэргийг хэмжиж, мэдээлэл өгдөг байна. Харин бусад цэгт заавал очиж байж мэдээлэл авна. Бүх цэгг очиж, мэдэалэл авахын тулд 3000 гаруй км туулах шаардлагатай байдаг. Тиймээс энэ нь өндөр зардалтай, цаг хугадаа шаарддаг ч цаашид цэгүүдийн тоог нэмэх шаардлагатай байгаа гэнэ. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга “Манай аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас одоогоор 13 компани идэвхтэй үйл ажилллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд томоохон орд нээгдсэнтэй холбогдуулан байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюултай байгааг нутгийн иргэд анхааруулж, нэлээд бухимдалтай байгаа. Тухайлбал, Гурван тэс суманд “Саусгоби транс” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан хэдий ч нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлсэн. Ингээд аймгийн удирдлагууд компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох зөвшөөрөл дутуу байсныг ипрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон” гэв.

“ОРХОН ГОВЬ” ТӨСӨДД 500-600 САЯ AM.ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

Монгол орон өндөрлөг газарт байрладаг учраас бараг бүх гол гадагшаа урсдаг. Сэлэнгэ мөрнөөр секундэд хэдэн мянган тонн ус гадагшаа урсан гарч байна. Тиймээс Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол дээр усны тохируулга хийж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт ус хуримтлуулах сан байгуулж, говийн бүс нутгууд руу хоолой татаж шилжүүлэх боломжтой болохыг 10 гаруй жил ярьж байгаа. Орхон гол дээр 70 м өндөр 300 м урт бетон боомт барьж, хаврын шар усны болон үерийн усыг хуримтлуулан далд яндан хоолойгоор дамжуулж, Булган, Төв, Дундговь аймгуудаар дамжуулан, Говийн бүсийг усаар хангах зорилготой юм. Энэ зорилгын үүднээс Булган хотоос баруун урд зүгт 35 км-т буюу, Улаанбаагар хотоос 300 км-т 800 сая m3 багтаамжтай усан сан байгуулахаар төлөвлөж буй Энэ хүрээнд “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр 2013 оноос судалгааны ажил эхлүүлсэн. Тус судалгааны ажлыг хариуцаж буй “Минис” төслийн мэргэжилтэн Н.Далайцэрэн “Гадаргын ус ашиглах нь гүний ус ашиглахаас хоёр дахин хямд зардалтай юм. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хангайн бүсийн гол, мөрөнд тохируулга хийж усны хэрэглээг сайжруулах тухай заасан байдаг. Монгол Улсын усны нөөцийн 70-аас илүү хувь нь оршдог хангайн бүсийн голуудын урсацыг говьд шилжүүлэх боломжтой. Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүщийн хөрөнш оруулалтыг дэмжих төслийн хүрээнд 2013 оноо судалгааны ажлыг эхлүүлсэн. Гэвч Орхон гол Байгаль нууранд цутгадаг учраас ОХУ-ын Буриад Улсын иргэдийн санал бодлыг сонсож, уулзах шаардлагатай болсон. Сэлэнгэ мөрний 339 шоо метр Байгаль нуур руу нэг секундэд урсдаг. Бид нарын авах гээд байгаа усны хэмжээ бол 2.5 шоо метр юм. Энэ нь Сэлэнгэ мөрний хил даваад урсаж буй усны 0.7 хувийг нь эзэлдэг. Тэгэхээр Байгаль нуурт ямар ч нөлөөгүй гэсэн үг. Гэвч тус улсын иргэдийн саналыг зайлшгүй сонсох шаардлагатай учраас 11 байршилд хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Тэгэхээр бид энэ ондоо багтааж техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. ТЭЗҮ-г боловсруулаад, батлуулах хүргэл 2020 он хүргэнэ. Үүний дараа санхүүжилт олохын тул хөрөнгө оруулагч хайх шаардлагатай. Усан санг байгуулахын тулд урьдчилсан тооцоогоор 500-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардпагатай. Ингэхийн тулд олон улсын байгууллагаас зээл, тусламж авах уу, эсвэл концессын гэрээгээр төрөөс төсөв олгох эсэхийг сонгох шаардлагагай. Санхүүжилт нь шийдэгдэж чадвал барилгын ажилд 4-5 жил шаардлагатай. Ингээд бодоход хамгийн наад зах нь 2030 он гэхэд ашиглалтад орох боломжтой гэв.

Ш.ЦОГЗОЛМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих