Америкийн зэвсгийг авсан тухай мэдээллийг үгүйсгэв

527-141566902710801612_625053057603592_7911565450919761987_n

Курдын зэвсэгт хүчний удирдсан “Сирийн ардчилсан хүчин”-ээс 12-ны өдөр мэдэгдэхдээ, ардчилсан хүчин Америкийн хүнд хэлбэрийн зэвсгийг хүлээн авлаа гэсэн хэвлэлийнхний мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэжээ.

Ардчилсан хүчний хэвлэлийн төлөөлөгч Талал Сило сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, энэ байгууллага Америкаас буу зэрэг хөнгөн зэвсэг л хүлээн аваад байгаа, ардчилсан хүчин Америкийн хангасан хүнд хэлбэрийн зэвсгийг авсан гэх зарим хэвлэлийнхний мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэжээ.

Америкийн Цагаан ордон 9-ний өдөр мэдэгдэхдээ, “Исламын улс”-ын Сири дэх гол бааз Лакаг урагштай эзлэхийн төлөө Сирийн хил дэх Курдын хүчинд зэвсэг нийлүүлэх эрхийг ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалах яамандаа олголоо гэжээ. Турк үүнд дургүйцэж буйгаа илэрхийлж, Америкийн засгийн газрын энэ үйлдэл нь Туркийн дотоодын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэжээ.

Курдын ажилчны нам нь Турк, АНУ, Европын холбооны нотолсон террорист бүлэг мөн бөгөөд түүний зэвсэгт хүчин гол нь Ирак, Сирийн умард нутагт төвлөрч, сүүлийн хоёр жилд Туркийн хилд орж, олон удаа дайралт хийж байна.

\Сарантуяа\


URL:

Сэтгэгдэл бичих