Хятад иргэд газар нутаг дээр минь дураараа аашилсаар байх уу…

БНХАУ-ын иргэдтэй холбоотой таагүй мэдээлэл үе үе гардаг. Барилга, зам, орон нутагт ажиллаж буй Хятад иргэд хууль зөрчсөн, зүй бус авир гаргасан гомдол гарсаар байгаа. Энэ удаа дөрвөн жилийн өмнө болсон нэгэн үйл явдлыг эргэн хүргэж байна.

Орхон аймгийн Жаргалант суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зунрунь” тоосгоны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин одоогоос дөрвөн жилийн өмнө энэ үйлдвэрт 16 настайгаасаа эхлэн ажиллаж буй залууг Хятадууд “Гялгар уут урлаа” гэсэн шалтгаанаар бүлэглэн зодсон хэрэг гарсан. Тухайн үед хохирогч А.Эрдэнэпүрэв хэргийн талаар ярихдаа “Үйлдвэрийн даргын эхнэр нь хоёр дүүтэйгээ нийлж наймаг зодсон. Далангийн гялгар уутыг өглөө хуулж авах гэж байсан. Гэтэл өглөө хүйтэн байсан болохоор гялгар уут нь газартайгаа наалдчихсан байна. Тэгээд би татаад авах гэсэн чинь урагдаад, намайг яагаад гялгар уут ураад байгаан гэсэн. Би газартай наалдаад авагдахгүй байна гэсэн чинь зөөлөн тат гэсэн. Газартай наалдчихсан болохоор зөөлөн татахаар гялгар уут нь авагдахгүй байсан. Тэгээд өөр далангийн гялгар уутыг авах гэсэн чинь бас урагдчихсан чинь намайг нийлж байгаад зодсон” гэсэн яриа өгсөн юм.

Харин А.Эрдэнэпүрэвийг зодсон гэх Хятад эмэгтэй “Би Эрдэнэпүрэвийг зодоогүй, эсрэгээрээ тэр намайг зодсон. Миний биеийн байдал муу байна” гэж байв.

Монгол залууг зодож танхайрсан Хятуудыг цагдаагийн байгууллага баривчилсан боловч Жаргалант сумын удирдлагуудын дарамтнаас болж суллаад явуулсан тухай орон нутгийн “MBS” телевиз дамжуулж байсан юм. Харин одоо энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй үлджээ.

Photonews.mn

URL:

Сэтгэгдэл бичих