Банк дампууруулсан баячууд ба 2008 оны УИХ-ын сонгууль

Дээрээс нь тус банкнаас олон тэрбум төгрөг зээлж, өвдөг сөхрөхөд нь чамгvй хувь нэмэр оруулсан зээлдэгчдийн дунд

УИХ-д нэр дэвшсэн эрхмvvд ч байна. Тухайлбал АН-аас УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар. Тэрээр “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yvний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна.
“Ар Пи Эм” ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдvгээр сарын 13-нд олгожээ. Мөн тус компани 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. Банкны зvгээс эдгээр зээлийг хэвийн гэж vзэж байгаа ч, хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулжээ.
“Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдvгээр сар, зургадугаар сард гарсан байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. ““Монроуд” буюу Б.Гарамгайбаатарын зээлийн хэмжээ 13,4 тэрбум төгрөг.  АН-ын YЗХ-ны гишvvн. “Анод”-ын ТУЗ-ийн гишvvн намын гишүүн энэ эр 2008 оны сонгуульд элбэг гурван тэрбумыг нь зарчихсан гэж зарим хүн ярьж байна билээ.
Д.Дамба-Очир гишүүн сонгуулийн өмнө 4,2 тэрбум төгрөг зээлжээ
2008 оны УИХ-ын сонгуульд Орхон-Уул аймагт нэр дэвшсэн “Очир төв”ХХК-ны захирал Д.Дамба-Очир бас сонгуулийн өмнө  их хэмжээний мөнгө зээлсэн байх юм. 2008 оны хоёрдугаар  сард зээлсэн 4.2 тэрбум төгрөгийн хэдийг нь сонгуульд зарцуулсан бол гэж сонирхох хүмүүс олон байна.
“Анод”-ын Э.Гүр-Аранз Завханчуудын толгой дээр чихрээр бороо оруулж , Н.Даваа Хан-Уул хилэм загас үржүүлжээ
2008 лны УИХ-ын сонгуульд олон баячууд нэр дэвшиж, бэлтэй чадалтайгаа гайхуулсан. “Анод” банкны захирал Э.Гүр-Аранз ч тэднээс хоцорсонгүй. Тэрээр Завхан аймагт нэр дэвшиж, нисдэг тэрэг хөлслөн Завханчуудын толгой дээр чихрээр бороо оруулж, өнгө өнгийн зурагт сэтгүүл, сонин хэвлэл цацаж, гайгүй сайн сурталчилгаа хийсэн юм гэдэг. “Анод”-ын захирлуудын алга болгосон их хэмжээний мөнгөнөөс чамлахааргүй хэсэг нь  Завханд чихрийн цаас болж  болж хийссэн гэдэгтэй хэн ч маргахгүй нь лавтай. Харин тус банкны ТУЗ-ын дарга Н.Даваа 2008 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн. Туулын усанд хилэм загас үржүүлж, Яармагийн сургууль дээр өөрийнхөө нэрэмжит анги танхим нээж явсан Н.Даваа захирал хадгаламж эзэмшигчдийнхээ хэчнээн төгрөгийг энэ сонгуульд үрснийг мэдэх хүн алга.
шударга.мн

URL:

Сэтгэгдэл бичих