Монгол шулам Г.Анударь анх дөрвөн настайдаа “юм” харж эхэлжээ
NTV телевизээр өнгөрсөн бямба гарагаас эхлэн гарч эхэлсэн “Зөн билгийн тулаан Монголд” шоу нэвтрүүлгийн шилдэг 10 оролцогчийн нэрс тодроод байгаа билээ. Эдгээр оролцогч дунд сонирхолтой хэд хэдэн зөн билэгтэн байгаагийн нэг нь доод ертөнцтэй харьцдаг хэмээн өөрийгөө тодорхойлсон Г.Анударь хэмээх эмэгтэй. Тэрбээр сорилуудыг гүйцэтгэхдээ хуруугаа зүсч, цусаа амталж үзсэн нь цаанаа зэвүүн мэдрэмж төрүүлсэн юм. Өөрийгөө хар домын шидтэн, шулам хэмээн тодорхойлох тэрбээр бүх засалд ийнхүү цусаа ашигладаг байна. Г.Анударь анх 4 настай байхдаа юм харж эхэлсэн бөгөөд олон жил тэрхүү мэдрэмжээ яах ёстой, хэнд хандахаа мэдэхгүй явж иржээ. Харин саяхнаас тэрбээр багштай болсон бөгөөд хар домын ид шидийг зөв талаас нь харуулж, хүмүүст туслахыг хүсдэг гэж ярьсан юм. Мөн түүнийг Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, зөн билэгтэн Жулиа Вангтай зүйрлэн эвлүүлсэн зураг Facebook-т нийтлэгдсэн байна.
Т.Бэх
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Mongol hun biyniigee shulam ene ter gj heldgui bzdee. Heleheer uurlaad bdag. Gtel mongol shulam gj oorigoo helj bga hereg uu. Mongoln mongolooroo oros n orosooroo yvayoo.