Таиландууд Монголын салбар руу ширүүн дайралт хийж байна

Таиландын нүүрс болон эрчим хүчний салбарын тэргүүлэгч компани “Вап-pu Public Co Ltd” манай улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Австралийн «Хүннү Коал» компанийн удирдлагыг бүхэлд нь гартаа авахаар шамдаж байгаа талаар уул уурхайн мэдээллийн www. miningweekly.com сайтад мэдээлжээ.

“Ваnрu Public Co Ltd”-гийнхэн 2011 оны 11 дүгээр сарын долооны даваа гарагт «Хүннү Коал»-ын нийт хувьцааны 90.19 хувийг худалдан авснаа зарласан юм. Тэд «Хүннү Коал»-ын хувьцаа нэг бүрийг 1.80 австрали доллараар үнэлээд бэлнээр худалдан авснаа мэдэгджээ.

«Ваnрu Public Co Ltd”-гийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Чейнин Вонкусолкит «Хүннү Коал»-ын үлдсэн хувьцаа эзэмшигчдэд хувьцаагаа өөрсдөд нь хурдхан худалдахыг анхааруулсан нь сонирхол татаж байна. Тэрбээр «Манай компани одоогоор «Хүннү Коал»-ын хувьцааны 90.19 хувийг эзэмшиж байна. Бид хувьцааг бүхэлд нь худалдан авахад ойрхон байгаа. «Хүннү Коал»-ын үлдсэн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа нэг бүрийг нь 1.80 австрали доллараар аль болох хурдан худалдах шаардлагатай. Хэрвээ ингэж чадвал тэдэнд илүү ашигтай байх болно» гэжээ.

Ийнхүү “Ваnрu Public Co Ltd”-гийнхэн «Хүннү Коал»-ын хувьцааг бүхэлд нь худалдан авахаар яарч буй нь маш том шалтгаантай. Өөрөөр хэлбэл энэ нь «Хүннү Коал»-ын эзэмшдэг нөөц ихтэй нүүрсний ордууд дээр аль болох хурдан ажиллаж эхлэх “Ваnрu Public Co Ltd”-гийн хүсэлтэй холбоотой.

Учир нь «Хүннү Коал»-ынхон манай улсад нөөц ихтэй хэд хэдэн томоохон нүүрсний уурхай эзэмшдэг. Тодруулбал тэд 167 сая тоннын нөөцтэй Цант-Уул, 300 сая тоннын нөөцтэй Үнст худаг, одоогоор нөөц нь тодорхойгүй байгаа Алтай нүүрс гэсэн гурван том ордод ажилладаг аж.

Цант-Уул, Үнст худгийн тухайд нөөц нь хэдийнэ батлагдчихсан тул “Ваnрu Public Co Ltd”-гийнхний шүлс нь гоожиж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Энд дурдагдсанаас гадна нөөц ихтэй 11 ордыг «Хүннү Коал» эзэмшдэг талаар эх сурвалж мэдээлэв. www. miningweekly.com сайтад дурдсанаар Монтол Улс дахь «Хүннү Коал»-ын эзэмшлийн нүүрсний ордуудын нөөц 766 сая тонн гэнэ.

Хамгийн гол нь энэ нь олон улсын хамгийн сүүлийн үеийн стандарт болох «Jorc»-oop батлагдсан нөөц гэдгийг хэлэх   нь   зүйтэй. Алтай нүүрс ордын нөөц 250-500 сая тоннын хооронд хэлбэлзэх төлөвтэй талаар «Хүннү Коал» мэдэгдэлдээ дурджээ.

Ийнхүү 766 сая тонн нүүрсний нөөц Австраличуудын мэдлээс гарч, Таиландын компанийн гарт шилжихэд ойрхон иржээ. 766 сая тонн гэдэг нь дэлхийн уул уурхайн салбарын бүхий л акулуудын өдрийн бодол, шөнийн зүүд болоод буй Таван толгойн ордын 15 хувьтай тэнцэх хэмжээний нөөц гэдгийг та бүхэн харж байна.

Гэтэл ийм их нөөцтэй томоохон ордууд маань хэн нэгний халаасыг түнтийлгэх хэрэгсэл болж буй нь харамсалтай. Нэгэн жишээ дурдахад   «Хүннү Коал» манайд эзэмших болсон ордуудынхаа тусламжтайгаар 2010 ояд анх Австралийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гapгaж байхад тус компанийн хувьцааны ханш ердөө, 0.37 австрали долларын ханштай байсан.

Харин сүүлийн нэг жил гаруйн хугацаанд «Хүннү  Коал»-ын эзэмшлийн ордуудын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ, үйл ажиллагаа нь эрчимжиж байгааг дагаад хувьцаных нь ханш бараг тав дахин өссөн байх юм. Энэ нь хөрөнгө оруулагчид манай нүүрсний томоохон ордуудыг ихээр сонирхож түүнд мөнгө хаясаар ирсний илэрхийлэл «Хүннү Коал»-ын хувьцааны ханш анх гарснаасаа олон дахин өссөн нь тус компанийн удирдлага манай баялгаас маш их хэмжээний мөнгө босгосныг харуулж байна.

Нэг зүйлийг онцлоход “Ваnрu Public Co Ltd”-гийн амлаад буй хувьцаа нэг бүрийн үнэлгээ болох 1.80 австрали доллар нь «Хүннү Коал»-ынхны халаасыг хэт түнтийлгэж буй нь ойлгомжтой байна. 1.80 австрали доллар гэдэг нь тус компанийн өнгөрсөн жилийн хувьцааны үнээс зургаа дахин өндөр үнэ болох нь харагдаж буй.

Хамгийн харамсалтай нь 766 сая тонн нүүрсний нөөцийг үнэ цохин худалдан авч байгаа Таиландчууд «Хүннү Коал»-ын олсноос ч хэд дахин их мөнгө босгохоор төлөвлөж буй нь гарцаагүй. Гэтэл эзэд нь гээд байгаа монголчууд бидэнд ирэх орлого нэмэгдэхгүй нь тодорхой.

Дашрамд дурдахад 2011оны есдүгээр сард “Ваnрu Public Co Ltd”-гийнхон «Хүннү Коал»-ыг бүхэлд нь худалдан авахад 477 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдэж байжээ. Харин одоо хувьцаа нэг бүрийн үнэлгээ 1.80 австрали доллароор үнэлэгдэж байгаа тул энэхүү хэмжээ өссөн нь гарцаагүй юм.

Хувьцааны ханш өслөө
Австралийн хөрөнгийн бирж дээр «Хүннү Коал»-ыг Таиландын “Ваnрu Public Co Ltd”-ийнхон бүхэлд нь худалдан авах санал тавьснаас хойш тус компанийн хувьцааны ханш тасралтгүй өссөөр өнөөдрийг хүрчээ. 2011 оны 11 дүгээр сарын наймны мягмар гарагт л гэхэд Австралийн Хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцааны ханш 1.4 хувиар өсч, 1.79 австрали долларт хүрчээ.

Энэ нь «Хүннү Коал» Австралийн хөрөнгийн биржид хувьцаа арилжиж эхэлснээс хойших хугацаан дахь түүхэн үнэ аж. Эцэст нь хэлэхэд «Хүннү Коал» -ын ерөнхийлөгч Мэтью Вүүд нь Монголд олон орд эзэмшдэг хэд хэдэн компанид мөн хувьцаа эзэмшдэг.

Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган, төслийн санхүүжилт босгохдоо гаргууд хүн гэж уул уурхайн салбарынхан түүнийг нэрлэдэг байна. Хэдийгээр «Хүннү Коал» Монгол дахь нүүрсний төслүүддээ ихээхэн найдлага тавьж, амжилттай санхүүжилт босгож чадсан ч “Ваnрu Public Co Ltd” хувьцаа нэг бүрийг 1.8 австрали доллараар, бэлэн мөнгөөр авах санал тавьсан нь тэдэнд татгалзахад амаргүй, ашигтай нөхцөл байсан бололтой.

Д.Оюунбаатар
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих