Наргил мод аймшигт амьтныг ”төрүүлэв”

9daeb8cb2ece5f52greatХоол, унднаас ямар нэгэн гадны зүйлс олсон хүмүүс ихэд эвгүйрхэж, жихүүцдэг. Жоом, энэ тэрээ гараад ирвэл ч бүүр дуусаа л гэсэн үг. Тэгвэл үүнээс хэдэн мянга дахин муухай зүйл гарч ирлээ гээд төсөөл дөө…

Хоёр хүүхдийн эх, сувилагч бүсгүй Барбара Клайн уух дуртай наргил модны ус нь ихэд эвгүй амтагдсан тул савыг нь задалж үзээд ухаан алдахаа шахсан байна. Савны ёроолд ялзарсан наймаалж лугаа адил зүйл байхыг хараад зургийг нь аван цахим ертөнцөд оруулж чухам юу болохыг хүмүүсээс асуужээ.

Но-той, ноцтой ундааг амссанаас хойш хэд хоног бүсгүйн бие нь тавгүйрхэн, суулгалт өгсөн байна. Барбара дуртай ундаагаа дахин хэзээ ч уухгүй гэсэн тангаргыг өөртөө өгсөн бөгөөд аймшигт олдвороо бие даасан шинжээчдэд шалгуулахаар өгсөн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих