АТГ-аас хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгажээ.
Үүнээс хоёр гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, таван гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах,нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Мөн эрүүгийн 53 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, хоёр хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Түүнчлэн шинээр хоёр хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
URL: