МАН-ын дарга хэн болох вэ?

527-1494388317ййййМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нэр дэвшсэн билээ.Тэрээр намынхаа бага хурлын гишүүдийн 85.7 хувийн саналыг авч, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон юм. Үүнтэй зэрэгцэн нэгэн асуулт улс төрийн хүрээнд урган гарч буй нь МАН-ын дараагийн дарга хэн болох вэ? гэдэг асуудал. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүн ямар гарахаас үл шалтгаалан М.Энхболд МАН-ын даргын албан тушаалаа өгөх нь тодорхой юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол бүр УИХ-ын даргын ч албаа өгч, Төв аймагт УИХ-ын нөхөн сонгууль явагдана.  Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх нарын нэг нь л МАН-ын дарга болох нь тодорхой аж.

П.Мандах
sonin.mn

URL:

Tags:

Нэр: Зочин Огноо: 10 May 2017

Хүрэлсүх арай л бишээ том намд юманд буурь суурьтай хүн хэрэгтэй

Сэтгэгдэл бичих