Шүүх намайг хэлмэгдүүлж байна гэв
Онц хэрцгий хэрэг үйлдсэн нь хоёр шатны шүүхээр нотлогдож цаазын ял сонсч байсан Хөвсгөл аймгийн харьяат 28 настай Н.Мөнх-Оргилын анхан шатны шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай боллоо. Н.Мөнх-Оргил шүүх хурал эхлэхийн өмнө шүүхийн танхимд орж ирмэгцээ сэтгүүлчдийн тавьсан асуултад товч хариулсан юм. Тэрбээр “Би огтхон ч сандрахгүй байна. Шүүх намайг хэлмэгдүүлж байгаа учир үнэн ялна гэж бодож байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Ар гэрийнхэнтэйгээ уулзсан” гэсэн юм. Н.Мөнх-Оргил нь Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь егүүтгэсэн нь ДНК-ийн шинжилгээгээр нотлогдож шүүхээс ялын дээд хэмжээ сонссон боловч хяналтын шатнаас хэргийг нь мөрдөн байцаалтад буцаасан билээ. Түүнчлэн түүнийг хэргээс нь гадна насанд хүрээгүй гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт ч буруутгаж байгаа юм. Харин дугаар шилжих мөчид түүний шүүх хурал дуусаагүй байсан юм.
Д.СҮХ
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: