“Прогноз” төвийн зарим ажилчдыг халахаар болжээ
Одоогоос хэд хоногийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дэргэдэх хуучнаар “Прогноз” төв буюу “Нийгмийн ардчилал хүрээлэн”-гийн нууц судалгааг олонд дэлгэчихсэн нь багагүй шуугиан тарьсан. Тиймээс тус намынхан нууц задруулсан эзнийг олох гэж хөөцөлдөөд тусыг эс олж, Н.Энхбаярын тагнуул манай судалгааны төвд шургалжээ гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Харин хэргийн эзнийг тодруулж чадахгүй байгаа учраас судалгааны төвд ажилладаг зарим залуусыг халахаар болжээ. Одоогоор хүрээлэнгийн захирлыг ажлаас нь халаагүй байна. Тэгэхээр хүрээлэнгийн захирлын асуудлыг жичдээ ярих бололтой.
Б.НЯМ
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: