Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул ДУРААРАА ДУРГИЖ ЭХЛЭВ ҮҮ!!!
С.Эрдэнэтуул хэмээх бүсгүй Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар, бүтээн байгуулалттай холбоотой төсөл хөтөлбөрүүдээр дураараа дургиж эхэлжээ. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин гэдгээр хүмүүс андахгүй.
Тэгвэл энэ удаад нийслэлчүүдийн ундны усны нөөцийн 40 гаруй хувийг хамарсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газартай холбоотой хууль бус үйлдлүүдээрээ илүү танил болохоор шийдсэн бололтой. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон түүнийг хийж бүтээсэн, сурсан мэдсэнээрээ бус анхнаасаа л Сайхансамбуугийн Эрдэнэтуул гэх нэрээр хүссэн бүхнээ өөрийн болгодог хэмээн ойр тойрныхон нь ярьдаг. Нэгэн үед аавынхаа үнэнчээр зүтгэж явсан намаас тодорхой эрх мэдэлд хүрсэн түүнд одоо МАН гэх том өмгөөлөл нэмэгдсэн нь дураараа дургих эрхийг нь улам нэмсэн бололтой.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ТҮҮНИЙ ГАР ДЭЭР “НҮД АНИХ УУ”
2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсаны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлэл шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм.
ТҮҮНТЭЙ ХОДБООТОЙ БАРААН МЭДЭЭЛЭЛ
Гадаадад их сургууль төгсөж ирснийхээ дараа тэрбээр аавынхаа нэрийг шар сонин, хэвлэлээр цөөнгүй баалуулсан байдаг. Үүний нэг нь тэрбээр 2006 онд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн залуусыг саатуулсаны дотор С.Эрдэнэтуул байсан гэх мэдээлал шар хэвлэлийн эхний нүүрт гарч байв. Түүнчлэн 2008 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам хөндлөн гарч явсан хүүг дайрч, гэмтээсэн мэдээлэл юм. Тухайн үед хохирогч хүүгийн эцэг эхэд унаж явсан машинаа өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр хөвөрч байлаа.
Дашрамд дурдахад, Монголын хөрөнгө бэлтэй эрхмүүдийн хүүхдүүд нийлж, “Монголыг аваръя” нэртэй клуб байгуулсан байдаг. Уг клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг нь С.Эрдэнэтуул аж.
ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ГАЗРААС “ХУМСЛАХ” СОНИРХОЛ БАЙГААГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсэг ашиглалтад ороод олон жил болоогүй ч дарга тогтоодоггүй. Энэ нь цаанаа Туул голын эрэг дагуу байрласан, ундны усны эх үүсвэр бүхий энэ газрыг өөр ашиг сонирхлоор харах, бусдад өгөхийг оролддлгтой холбон тайлбарлах хүмүүс байдаг. Үүний хамгийн тод жишээ нь өнгөрсөн жил тус хүрээлэнгийн газарт зөвшөөрөлгүй барилга барьж байсан байдаг. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүрэг Дүнжингарав худалдааны цогцолбороос зүүн урагшаа байрлах, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн нийт зургаан га газарт зөвшөөрөлгүй барилга барьж эхлүүлсэн явдал. Барилгын ажлыг өнгөрсөн жилийн Улсын их баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын 9-ний өдөр эхлүүлж, барилгын суурийн нүхийг ухаж, газрыг битүү хашаалсан байдаг. Энэ талаар “Үндэсний цэцэрлэгг хүрээлэн” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайн үеийн дарга Ц.Алтанцэцэг “Одоогийн байдлаар яг аль газарт, ямар зориулалттайгаар барилга барих гэж байгааг мэдээгүй байна. Ямартай ч мэргэжлийн байгууллагууд ирээд барилгын үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хуулийн байгууллагаас энэ барилгын захиалагч, гүйцэтгэгч, зориулалт гээд мэдээллийг шалгаад манай байгууллагад өгнө гэсэн. Тэр барилга баригдаж байгаа газарт нь цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газар багтсан нь үнэн” гэж байв.
Гэвч бодит байдал дээр энэхүү хууль бус үйл ажиллагаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагуудтай холбоотой байсан байдаг. Ингээд зогсохгүй Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа захирамж гарган Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн найман га газрыг эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалт зарлаж байсан удаатай. Уг нь бол нийслэлийн ундны усны эх үүсвэрийн талбар багтаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн хаана ч орон сууцны барилга барьж болохгүй билээ.
“Мөнгөний машин” гэгддэг Ш.Сайхансамбуугийн мэдэлд “Нарантуул” ХХК, “Нарантуул” зочид буудал, Орос-Финландыг холбосон модны бизнес, Шанхайд 45 сая еврогоор боссон шилний үйлдвэр, SS club гэх мэт олон бизнес байдаг ч түүний хүүхдүүд өдгөө өөр өөрсдийн бизнесийг бий болгохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон хөрөнгө оруулалттай, төсөл хөтөлбөрүүдийг онилжээ.
Б.ЭНХ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шал өөр хүний зураг оруулчихаж. Эрдэнэтуул доктор үүнд чинь ямар хамаатай юм?
iim tom bolovsroltoi undesnii seheeten busgui eh oronoo manduulah bailguidee, tsetserlegt hureelen oird hogondoo daragdaad ih tsarai muutai bolson bna lee.
ӨӨРИЙГӨӨ ХУДЛАА РЕКЛАМДСАН БНАШДЭЭ ОДОО БОЛИО АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ