“Нэг компанийн халаасанд улсаараа орчихсон”
Манай улс дотоодын банкаараа Оюутолгой зэрэг томоохон төслүүдийн мөнгийг дамжуулахгүй байхаар болсон. Энэ бол Рио Тинтогоос ОУВС-нд өгсөн захиалга гэж үзэгсэд олон бий. Тэгвэл Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “Би бол ОУВС-гийн хөтөлбөрийг авахын эсрэг байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг үндэснийхээ банкаар дамжуулдаг туршлага бусад орнуудад байгаа. Тэгж байж борлуулалтад нь хяналт тавьдаг. Татвар нэмэгдүүлсэн, халамж танасны хажуугаар гарсан ганц гялтайх шийдвэр байсан. Тэр ганцхан гэрэлтэй байсан зүйлээ унтраах нь байна. Нэг компанийн халаасанд улсаараа орчихсон. Нэгэнтээ тогтоолоо баталчихаад харийн компаниас болж хүчингүй болгоно гээд сууж байна” хэмээн шулуухан хэлж байсан. Гэвч заалтыг олонхоороо хүчингүй болгосон юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: