Монголчууд кимчинээс болж хорт хавдраар хиарч эхэллээ

kimchiМонголчууд архи, тамхи болон чанар муутай хүнснээс болж зүрх, элэгний өвчнөөр их өвддөг бол одоо бас нэг айхтар өвчинд нэрвэгдэх болжээ. Энэ нь мөн л хоол хүнстэй холбоотой байна. Энэ талаар доктор Ж.Амарсанаа сэтгэл сэрдхийм мэдээг өгөв. 2016 онд Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлжээ. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь дараах шалтгаантай юм:

1. Кимчи гэх мэт хэт даршилсан хоол ихээр хэрэглэх болсон.

2. Хеликобактертэй удаан явж, эмчилгээ хийлгэдэггүй.

3. Тамхи татдаг.

Эдгээрээс Монголын дэлгүүрүүдийн лангууг дүүргэх болсон кимчи зэрэг халуун орны даршилсан хоол хүнс ихээхэн нөлөөлж байгаа нь тодорхой болжээ. Олон улсын судалгаагаар кимчи ходоод гэдэсний хорт хавдартай ихээхэн холбоотой болох нь батлагдсан байна (http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2766547/).

Өмнөд Солонгост явуулсан дээрх судалгаагаар кимчиний хэрэглээ ходоодны хорт хавдрын өвчлөлд ямар нөлөө үзүүлж буйг нягтлан шалгасан ажээ. Тус судалгаанд ходоодны хорт хавдартай 471 өвчтнөөс бүрдсэн нэг бүлэг хүмүүс, мөн 471 хүн бүхий өөр нэг хяналтын бүлгийг хооронд нь харьцуулжээ. Ингэхдээ тэдгээр бүлэг хүмүүс чухам ямар хоол хүнс, хэдий хэмжээгээр хэрэглэснийг нь тогтоосон байна. Энэ судалгааны үр дүнд, судлаачид ходоодны хорт хавдартай өвчтнүүдийн хувьд кимчи, шар буурцагны бүтээгдэхүүний өндөр хэрэглээ ходоодны хорт хавдарын эрсдэлтэй холбоотой буйг олж тогтоожээ.

Эх сурвалж: gashuun.mn


URL:

Сэтгэгдэл бичих