ЦААЗЛУУЛАХ ХҮНИЙ НҮДИЙГ БООДОГ, УЧИР НЬ…
Хүний харцанд юу нуугдаж байдаг вэ?
Нэгэн удаа хурал дээр дарга нь ажилтнуудынхаа хэн нэгэнд жавтий хүртээж тун ч хурцаар шүүмжилсэн аж. Ажилтан энэ үед дуугаа хурааж хатуу зэмлэл хүртээсэн нөгөөх дарга рүү “харцаа тулгажээ”. Хэдэн хормын дараа дарга нь оволзтол амьсгаадан толгойгоороо ширээ мөргөн унасныг хуралд оролцогсод цөмөөрөө харжээ. Түргэн тусламж ирсэн ч үхсэнийг нь тогтоожээ. Задлан шинжилгээгээр зүрх нь чухам яагаад зоссоныг эмнэлгийнхэн тайлбарлаж чадсангүй.
Хэргийг мөрдсөн цагдаагийн хурандаад, “Амь тавиулам харц…, ийм зүйлийг шинжлэх ухаан хараахан тогтоогооүй” гэсэн ганцхан хариултыг л бүхий л эмч, эрдэмтэд, мэргэжилтнүүд өгч байлаа.
Харцтай холбоотой цөөнгүй жишээ түүхэнд байдаг
Нэгэн сонинд тайлагдашгүй тохиолдлыг тоймлон бичсэн байдаг. Канадын оршин суугч Стив Мак Келлан анд явж байжээ. Тэр баавгай тааралдаж түүнд уруулжээ. Улайрсан араатанд даруулан газарт тийчлэгч эр хутгатай гараараа нүүр, багалзуураа зөн билгээрээ хамгаалан байх зуураа баавгай руу харцаа тулгажээ. Тэгтэл хачирхалтай юм болж зэрлэг араатан тэр дороо нам хөшчих нь тэр. Ямар нэг илүү үйлдэл хийх нь уг амьтныг улам ч илүү уурлуулдгийг мань эр тун ч сайн мэддэг байсны учир өөр юу ч хийлгүйгээр цөхөрсөн харцаараа баавгайн нүдрүү тасралтгүй ширтсээр байлаа. Дараа нь юу болсон гээч? Баавгай газарт үхэтхийн унаад өгчээ.
Маш нягт нямбай үзлэг хийхэд уг амьтны биед нэг ч шарх сорви илрээгүй гэнэ. Баавгайн үхлийн шалтгаан нь хүний нүднээс үүссэн биоэнергийн хүч уг амьтны мэдрэлийн эсийг гэмтээсэн болохыг мэргэжилтнүүд тогтоожээ.
Иймэрхүү үзэгдэлд ер бусын гэмээр ямар ч зүйл байдаггүйг эрдэмтэд баталж байна. Сүүлчийн мөчдөө тулж очсон хүний харц өөрт нь шууд аюул занал учруулж байгаа болгонд таамаглахын аргагүй их хүчээр хор хөнөөл учруулах чадвартай гэж олон зууны өмнөөс үзсээр иржээ. Ийм л учраас цаазын ялыг гүйцэтгэхийн өмнө нүдийг нь шууд дарж боодог болсон байна.
URL: