Иргэдийн амьжиргааны гол унаа “Приус” маркийн машины үнэ ингэж нэмэгджээ
ОУВС-ийн “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдах сургаар долоон төрлийн татварыг нэмэх сураг гарч байсан. Үүний нэг нь автомашины татварыг нэмэх явдал байв. Өнгөрсөн сард засгийн газар төсвийн тодотголоо баталснаар татвар нэмэх асуудал нэг мөр цэгцэрсэн. Энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу Суудлын авто машины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмсэн. Хэрэв дээрх зохицуулалтыг хийснээр суудлын авто машины онцгой албан татварын орлого 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцсон байна.
Судалгаагаар замын хөдөлгөөнд оролцож буй нийт суудлын тэрэгний 80 орчим хувийг 2008 оноос өмнө үйлдвэрлэгдсэн “Приус 20” маркийн машин эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Татвар нэмэгдсэн үнийг танилцуулья.
Насжилтаас хамаарч мөн оны өмнөх үетэй харьцуулахад дунджаар суудлын автомашины үнэ 1.5- 4 сая төгрөг нэмэгджээ. Өөрөөр хэлбэл урьд найман сая төгрөгөөөр худалдаалж байсан “Приус 20” маркийн машин татвар нэмэгдсэний улмаас 12 сая төгрөг болсон байв. Дээрх машинуудад он, насжилт гүйлтээсээ шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байлаа. ”Приус 10” маркийн машин дунджаар 1-1.5 сая төгрөг нэмэгджээ.
Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлэхэд татвар нэмэхээс өмнө оруулж ирсэн машины үнэ 1.5-2 сая төгрөг нэмэгдсэн байв. Энэ үнийг машины ченжүүд татвар нэмэгдэхээс өмнө хөөрөгдсөн байж болзошгүй аж.
Худалдаачид хэлэхдээ оруулж ирсэн машины үнэ таван сая төгрөг хүртэлх нэмэгдсэн. Бид нар зохиомлоор үнэ нэмээгүй гэдгийг хэлж байсан. Мөн татвар нэмсэн асуудал жирийн иргэдийн амьдралд дарамт болж байна гэдгийг хэлсэн юм.
undesten.mn
URL: