Туул голын эргээр хашаа барина
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүй санаачлан “Хатан туулын аялгуу” тоглолт зохион байгуулахаар болжээ. Тус тоглолт хандивын тоглолт бөгөөд олсон орлогоор нь Туул голын эргээр хашаа барих ажээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Төв аймгийн Алтанбулаг сум орчмын Туул голын эргийг хашаалах юм байна. Урин дулаан цаг ирэх бүрт Туул голын бохирдол, урсац багассан зэрэг асуудал олны анхааралд ордог. Гэсэн хэдий ч харьяа яам, төрийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Үүний уршгаар Туул гол хавар бүр урсац нь тасарч байгаа юм. Тэгвэл ийнхүү яруу найрагч В.Нэргүйн санаачлагаар Туул голыг хашаалж, элдэв бохирдолоос сэргийлэхээр болсон байна. Тоглолт энэ сарын 18-ны 19:00 цагаас “UB PALACE”-ийн их танхимд болох бөгөөд нийтийн дуучдын төлөөлөл болсон олон алдартай дуучид оролцож ая дуугаа өргөх ажээ. Тасалбарын үнэ 15000 төгрөг бөгөөд 8911-9809 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.
URL: