Н.Энхбаяр жагсаалтаас хасагдвал С.Ганбаатарт боломж ирэх үү?

589d2a4b053279.71059577С.Ганбаатар  МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж нарын хүмүүстэй хамтдаа хэвлэлийн хурал хийж, Намбарын Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр гишүүд нь 100 хувь шийдсэн тухай дуулгасан билээ. За тэгээд МАХН-аас Ерөнхийлөгчийн  сонгуульд  дэвшүүлэх асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, СЕХ-нд хандана гэдгээ хэлсэн. Гэвчиг эцсийн дүндээ Н.Энхбаярыг хориглох магадлал өндөр гэдгийг хаа хаанаа ойлгож буй нь лавтай. Гэхдээ тэглээ гээд улстөрд тоглолт хэрэгтэй байдаг тул МАХН-ынхны энэ удаагийн тэмцэл зорилготой, тооцоололтой байхыг үгүйсгэх аргагүй. Тэрчлэн Н.Энхбаяр нэр дэвших эрхээ албан ёсоор авч чадахгүй бол С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал гарч ирж буй.

Эргэн санахад, С.Ганбаатар гишүүн байх үеэсээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх бор шувууг нисгэж ирсэн. ХҮН-ын  даргаар ажиллах гэж байгаа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-ын хүн гэх тодотголтойгоор нэр дэвших гэж байгаа гэх мэдээлэл гарсны дараахан тэрбээр ХҮН-ыг удирдах болсон. Тэгэхдээ түүний ХҮН сонголт нас богинотой байсан. Ядаж байхад УИХ-д ч дахиад сонгогдож чадаагүй.  Гэсэн ч тэрбээр энэ удаа сонголтоо хийж, МАХН-тай ойртоод байгаа нь, өөртөө бол холыг харсан алхам болов уу.

Тэрбээр medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа  “Нэг сайхан нартай өдөр би Монгол Улсын Ерөнхийлөгч болж энэ бүхнийг шийднэ гэж боддог. Би 76-гийн нэг байсан. Монголын ард түмэн надад боломж олгосон. Би их баярладаг. Тэр боломжийг өндрөөр ашигласан… Хэрвээ ийм санал тавьсан тохиолдолд би МАХН-ын байр суурийг хүндэтгэнэ. Энэ бол намын дотоод асуудал. Миний хувьд Монголын төлөө зүтгэх боломж олдох л юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч болж, үндэстэн дамнасан корпорациуд Монголын баялгаар найр хийхийг зогсоож, Монголын баялгийг ард түмэнд ашигтай, ажлын байр бий болгож, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаагаа хүчтэй явуулна.” гэсэн байсан.

Тэгвэл өдгөө МАХН-ын гишүүн шиг л ярьж сууна. Тэрбээр “МАХН-ын санаачилгаар зохион байгуулсан Бүх ард түмний их хуралдайд Монгол Улсын өнцөг булан бүрээс, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1300 төлөөлөгч ирж оролцлоо. УИХ, Засгийн газар бөөн мөнгө гаргаж, үүнээс ч цөөн хүнтэй Зөвлөлдөх санал асуулга гэгчийг хийсэн. Энэ 1300 хүний Бүх ард түмний хурайлдайгаар хэлэлцсэн гол зүйлүүд бол МАНАН юу гэж амлаж байлаа, амлалтаа яагаад мартав. Ард түмний амьдрал маш хүнд байгаа. Монгол орон Рио Тинто-гийн улс болчихоод байна. Монгол Улсыг Рио Тинто улс болгохгүйн төлөө, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд юцу хийх ёстой вэ гэдэг асуудлаар бид хуралдлаа. Дээр нь нэмээд хэлэхэд, УИХ Валютын сангийн хурал болжээ. Энэ байдлыг таслан зогсоохын тулд бид хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ бүхнээс гарах ганц ага нь МАНАН-гийн эсрэг бүх иргэний нийгмийн байгууллагууд, Монголоо гэж бодсон хүмүүс нэгдэх ёстой. Энэ утгаараа МАХН-ын санаачилж байгаа олон үйл ажиллагааг дэмжиж иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж бид оролцсон. Хов, хонзонгоор дүүрсэн улс төрийн энэ хэцүү цаг үед МАНАН-гийнхныг  урсгалаар нь баяжуулахгүйгээр жирийн ард иргэдийн дуу хоолойг төрд гаргахын тулд, шударга сонгууль явуулахын тулд бид хүчээ нэгтгэж ажиллана. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАНАН-гийн биш жирийн ард иргэдийн төлөөлөгч гарч ирэх ёстой. Энэ үүднээс бид МАХН-ын төлөөллийг дэмжиж, уриалж ажиллана” гэсэн юм. Хэрэвзээ Н.Энхбаяр жагсаалтаас хасагдвал боломж С.Ганбаатарт ирэх үү гэдэг нь сонирхолтой байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: zochin Огноо: 8 May 2017

demjij bn

Сэтгэгдэл бичих