Нэр дэвшигчид маргаашийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө буюу 2017 оны 5 сарын 2-ноос эхлүүлж 5 хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан. Энэ дагуу намууд энэ хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоногт /2017-5-11-ний дотор/ багтаан нэр дэвшигчдийн баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх ёстой аж.
Харин Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу энэ сарын 14-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах ажээ.
URL: