Ээжээ, би айгаад байна
Хvний наймаа, хvн хулгайлах гэмт хэргийн талаар монгол хvн сонсоод гайхдаг байсан цаг саяхан. Харин монголын охид нэг биш нилээн хэдээрээ алга боллоо гэж мэдрэгдэх болсоноос хойш аюулт хэргийн тухай сонирхох хvн олон болжээ. Охидыг хил дамнуулан худалдаалсан бvлэг этгээдийг илрvvлж, наймаанд єртсєн охидыг сулаллаа гэж, тєрсєн vрээ хаачсаныг мэдэхгvй амьдын там эдлэж суугаа олон эцэг эхийн сэтгэлийг гэгэлзvvлж байсан бол єнєєдєр нийслэл хотод байдал єєрєєр эргэн бага насны хvvхэдтэй эцэг эхчvvд ийн тэвдэх болжээ. Гадаа гудманд тоглож байгаад олдохоо байсан, хичээлдээ явна гээд гарсан хvv нь эргэж ирээгvй гээд бага насны хvvхэдтэй холбоотой хэрэг тасрахгvй гарсаар байна.
Энэ тєрлийн гэмт хэрэг дэлхийн аль ч оронд ихээр гардаг бєгєєд хамгийн их vйлдэгдэж, тєр засаг, хvчний байгууллага нь ч зогсоож дийлэхгvй байгаа улс бол Энэтхэг юм. Тус улс нь дэлхийн хамгийн их хүн амтай хоёрхон улсын нэг гэгддэг. Нөгөө нь БНХАУ. Энэтхэг улсын нийт хүн ам нэг тэрбум 340 гаруй саяд хүрээд байгаа гэсэн тоо баримт байдаг. Харин энэ тооны гуравны нэгийг 0-18 насны хүүх-дүүд эзэлдэг аж. Он гарснаас хойш тус улсад 3-14 насны хүүхдүүд хүний наймаанд өртөх болсон талаар зарим эх сурвалж онцолж байна.
Нийгмийн асран хам¬гаалах ажилтан болон дотоодын мэргэжилтнүүд “Шинэ Дэли хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тооллого хийхэд 40 мянган хүүхэд хамрагджээ. Харин сvvлийн хоёр сарын тооллогоор 15 мянга болтлоо буурсан vзvvлэлт гарсан нь бага насны хvvхэддээ анхаарлаа хандуулах цаг болсныг сануулж байна.
Харин манай улсад сvvлийн хоёр жилийн хугацаанд бага насны хvvхдийг хулгайлах, энэ насны хvvхэд ор сураггvй алга болох нь эрс нэмэгдэж байгаа юм. Хулгайлагдсан, ор сураггvй алга болсон хvvхэд хил дамнуулан хvний наймааны золиос болж байна уу, эсвэл хєрш Хятадруу гаргаад эд эрхтэнг нь зараад байна уу гэдгийг хэн ч хэлж мэдэхгvй байгаа нь харамсалтай. Гэтэл сvvлийн vед нийслэл хотод хvvхэд хулгайлагч бvлэг этгээд vvрэлсэн байж болзошгvй болоод байх шиг. Yvний нэг тод жишээ бол, Саяхан Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Н гэгч бага насны охиныг хулгайлан, гэртээ гурван хоногийн турш байлгаж, дарамталсан хэрэг vйлдэгджээ. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, хэргийг шалгаснаар найман настай охин Г-г хичээлээ тараад явж байхад нь тус хорооны иргэн Н гэгч гэртээ авчран, хүч хэрэглэн, зодож дарамталж байсныг тогтоосон болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд мэдээлсээр байна. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа гэнэ.
Цєєхєн хэдхэн Монголчууд бид хvн амаа єсгєж ядах мєртєє ирээдvй болсон хvvхэд багачуудаа юм юмны золиос болгоод байгаа нь гашуун эмгэнэл биш гэж vv. Хэрэв энэ байдлаараа холбогдох шатны мэргэжлийн байгууллага нь, цаашлаад тєр засаг нь хvртэл анхаарахгvй байсаар байвал бидний ирээдvй хойч, улс орны минь гэрэл гэгээ болсон бага насны хvvхдvvд маань аюул айдас дvvрэн орчлонд хєл чичрэн алхах болоод байна. Yvнийг та хvсэх гэж vv. Эцэст нь элдэв vг сургамжлалгvйгээр гуравхан мєр зvйлийг сануулья.
Эмс садарлавал vндэстэн, эрс талцвал улс, энхрий vрс vгvй бол ирээдvй мєхєх бус уу…
URL: