Шуурхай: Богд ууланд түймэр гарч байна
Өнгөрсөн сарын сүүлээр Богд Уулын Нүхтийн аманд ой, хээрийн түймэр гарсан билээ. Түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цурманд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өгсөн. Тэгвэл Богд ууланд өнөөдөр дахиад л гал гарчээ.
URL: