Монголоос хийссэн шар шуурга Бээжинг дайрав

11 (1)

БНХАУ болон барууны хэд, хэдэн нэр хүндтэй хэвлэлд манай улсын говиос хийссэн шар шуурга Бээжин, Тяньжин, Шанхай хүртэл нөмрөн авч, шар шуурганы гамшиг нүүрлэж байгаа талаар мэдээлжээ. Шар шорооны шуурга жил бүрийн хавар Бээжин, Сөүл зэрэг хотуудыг нөмрөн авч, гамшгийн хэмжээнд хүргэдэг бөгөөд энэ жилийн шуурганы давтамж үлэмж ихэссэн байна.

Одоогоор шар шорооны гамшиг Бээжин хотод маш их хохирол учруулсны улмаас зам харгуй хаагдаж, гадаа талбайн ажил үйлчилгээнүүдийг түр хугацаанд хойшлуулжээ.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголын говиос хийссэн шар шорооны шуурга нь хүний биед онц аюултай тоосонцор агуулсан болохыг анхааруулсан байна.

Мөн БНХАУ-ын онцгой байдлын газраас технологийн байгууламжуудыг гэмтэж болзошгүй учир сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Тус шар шорооны шуурга нь 500 микрограм тутамд үхлийн аюултай РМ2.5 микро тоосонцор агуулсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Т.Бат

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих