БАЯЖИХ МӨНГӨЖИХ ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ АРГУУД

мөнгөМөнгөтэй холбоотой аливаа үйлдлийг хийж эхлэхийн өмнө мөнгө бол энерги юм гэсэн энгийн үнэнийг ухаарах нь зүйтэй. Тиймээс тэд таны хувийн энергийн нөлөөг нарийн мэдэрч байдаг. Гэхдээ мөнгөний энергитэй ажиллаж сурах нь тийм ч хэцүү бус.

1. Цагаан цаас аваад голоор нь нугал. Нэг тал дээр нь таны бодлоор баян болоход тань садаа болж буй шалтгаануудыг тэмдэглэ. Нөгөө талд нь амжилт, эд баялагт хүрэхээр тэмүүлэхэд тань тус болж байгаа бүхий л хүчин зүйлүүдийг бичээрэй.

2. Одоо цаасаа нугалсныхаа дагуу урж, хоёр хэсэг болгон хуваа. Садаа болж байгаа шалтгануудыг нэг нэгэр нь уншихдаа бие мах боддоо буй сөрөг энергийн бөөгнөрөл мөн байна гэж төсөөл. Тэгээд тэр бөөгнөрөл болгоныг нэг нэгээр нь гаргаж зохих мөрөнд нь /бичигтээ/ шингээгээрэй. Үүний дараа лаа асаагаад “Галын дөл бүхнийг ариусган бадрахын адил миний төөрөгдөл буруу бодол бүхнийг шатаан ариусга. Сөрөг муу бодл бүхэн надаас үүрд холбон зайлж мөнхийн галд шатаагдах болтугай. Ума хум гэж шившинэ.

3.Үүний дараа сөрөг мэдээлэл бүхий цаасаа лааны галд шатаана. Үнсийг нь газарт булах буюу жорлонд хийж усыг нь татаарай.

4. Харин одоо эерэг хүчин зүйлүүдийг бичсэн цаасныхаа нөгөө хэсгийг аваад гурвантаа уншина. Тэгээд “Эдгээр зөв бодол сэтгэл зүрхэнд минь соёолж, үүрд мөнхөд намай эзэмдэх болов. Миний андгай төмөр лугаа адил бат бэх тул хэлснээр минь болтугай” гэж шившинэ.

5. Үүний дараа биеийнхээ духан дахь энергийн төвөөс /чакраас/ асар хүчтэй эерэг цэнэг гарч жагсалттай цаасыг цэнэглэж байна гэж төсөөл.

6. Арваад минутын турш танд хэн ч садаа болохооргүй, чимээгүй, тайван газар суу. Тэгээд өөртөө байгаа мөнгөнөөс хамгийн том дэвсгэртийг аваад түүн дээр анхаарлаа төвлөрүүлж, сайтар хараарай. Нүдээ аниж, бүх биеэ сулла. Саяхан харж байсан мөнгөн дэвсгэртээ сэтгэлдээ түүнийг хоёр, гурав гэх мэтээр тоолохын аргагүй их мөнгө боллоо гэж төсөөл. Төсөөллөө өөрийн энергээр баяжуул.

Нэрт судлаач А.Свияшийн зөвлөгөө

 – Өөрийгөө мөнгөөр хүрээлүүл. Мөнгийг амьдарч буй орон байрандаа, нүдэнд харагдахуйц ян бүрийн газар тавь. Мөнгөн дээр хараа тусах болгондоо баясан инээмсэглэж, мөнгөө төлж байна, орлого зарлагаа төсөвлөж байна гэж төсөөл. Мөнгөний тухай байнга бодсноор түүний энергийг өөртөө татаж чадна.

–  Өглөө эрт сэрмэгцээ өөртөө хэрэгтэй байгаа мөнгө, түүний хэмжээг төсөөлж бодоорой. Тухайлбал, нэг бооолол арван мянгатын дэвсгэрт гэх мэт. Бодолдоо түүнийг илбэж, сайтар харж, үнэрийг нь мэдрэх гэж хичээ. Хэрвээ та төсөөлж чадахгүй бол сурталаа жинхэнэ мөнгөн дээр сургуулилж болно. Танд их мөнгө байхгүй ч өөртөө байгаа мөнгийг дахин дахин тоолж, мөнгөтэйгээ эелдэгээр ярилцан, түүнээс хурдан олуулаа ирэхийг хүсээрэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих