Согтууруулах ундаа бодол санаагаа төвлөрүүлэх чадваргүй болгодог

Архинаас болж хэрэг зөрчил ихээр гарах болсон. Архидан согтуурсан үедээ нэгнийхээ амийг хөнөөх, гэр бүлийн хүчэрхийлэл үйлдэх гэх мэт олон сөрөг дагавар дагуулсаар байгаа. Тиймээс архинаас сэрэмжлүүлэх үүднээс Баянзүрх дүүрэг дахь Мэргэжлийн хяналтын газар,  дүүргийн цагдаа, татвар, онцгой байдал, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсүүд хамтран “Архидан согтуурахтай тэмцэх аян”-г зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд дөрвөн удаагийн давтамжтайгаар 28 аж ахуйн нэгжийг хамруулан шалгасан байна. Шалгалтаар тогтмол гардаг нийтлэг зөрчлүүд илэрснээс гадна зохих зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундааг зарж байсан нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон аж. Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжээс нэг сая төгрөгийн архи, согтууруулах ундааг хураан авч, улсын орлого болгохоор, чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авсан байна. “Энэ нь иргэд олон нийтийг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байхад чухал бөгөөд ямар нэгэн байдлаар хохирохоос сэрэмжүүлж байгаа нэг хэлбэр” хэмээн Баянзүрх дүүргийн  Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Ц.Цэрмээ хэлсэн юм.   Архи нь удаан хугацаагаар уураг тархинд нөлөөөлсний үр дүнд ядаргаа тусах, анхаарал сулрах, хайнга болох, бодол санаагаа төвлөрүүлэх чадваргүй болох, цочромтгой болон ичгүүргүй муу зантай болох зэрэг хөөрлийн шинжүүд илэрдэг аж.


URL:

Сэтгэгдэл бичих