Хогтой Улаанбаатарын Хогийн гишүүд
Өнөөдөр Улаанбаатар хот маш хурдацтайгаар өргөжин тэлж, хүн амын тоогоороо хэдийн сая хол давсан том хот болжээ. Хэдий хот хөгжиж, хүн ам өсч байгаа боловч энэ хэрээр их хотыг дагасан олон асуудал урган гарч байгаа юм. Энэ олон асуудлуудын нэг бол яахын аргагүй хогны асуудал юм. Хаа сайгүй овоорох хогийг одоо яах бэ? Уг нь хог цэвэрлэдэг, хог ачдаг машин байнга л шахуу ажиллаж хотын төв өмнөхөө бодуул цэвэрхэн, хогийн сав олонтой болсон ч энэ бол зөвхөн хотын төв. Нэг хэсэг ч хогийг байхгүй болгоно гээд л мундаг загнаад байсан нөгөө сүрхий 76 чинь одоо бүр таг. Хотын зах руу гарахад л нөгөө олон хогийн сав чинь алга. Өөрсдийгөө л тойруулаад хогийн сав байршуулсан бололтой. Хотын даргаа юу хийж байна? их хот чинь хогонд дарагдлаа.
PAPARATSI.MN
URL: