Сүлжээнд залилуулсан иргэд өөр нэртэй сүлжээ үүсгэн бусдыг хохироожээ

5862Сүүлийн үед нийгэмд сүлжээний бизнестэй холбоотой залилангийн хэрэг анхаарал татаж байна. Энэ төрлийн гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Жи тайм компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн гомдол мэдээллийг Мөрдөн байцаах албанд хүлээн авч буй.

Үүнээс гадна сүүлийн үед сүлжээний бизнесээс хохирсон иргэд өөрсдийн хохирлыг барагдуулахын тулд өөр нэртэй сүлжээний бизнес эрхэлж иргэдийг хохироосон тохиолдлууд гарчээ. Иймд иргэд сүлжээний бизнес гэх хууль бус үйл ажиллагаанд нэгдэхгүй, өмч хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих