Монгол төрийн босгонд бүдэрч унах вий дээ
УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлөн өрсөлдөхөөр боллоо. Түүнтэй холбоотой элдэв цуу эсвэл үнэн зөвийн тухай ярихаас урьтаад Монгол төрийн босго өндөр гэдгийг сануулах нь зүйтэй.
Үүний тулд түүний хувийн амьдралтай хамтдаа танилцъя. Хэрэв Х.Баттулга төрийн тэргүүн болбол түүний эхнэрийг “Монгол Улсын тэргүүн хатагтай Анжелика Иосифовна” гэж дуудах нь. Үнэндээ хэн ч сонссон Анжеликаг Монголын тэргүүн хатагтай гэж бодохгүй, магадгүй Оросынх юм болов уу гэж андуурахыг үгүйсгэх аргагүй. Товчхондоо, ердөө нэг л өнцгөөс нь харахад Монгол Улс эрлийз тэргүүн хатагтайтай болох уу гэдэг асуулт гарч ирээд байна.
Энэ хатагтай бол “Женко”-гийн гурав дахь эхнэр. Цаашлаад нэрнээс нь харсан ч гадаад хүн гэдгийг нь төвөггүй ойлгоно. Иосифовнагийн хувьд орос үндэстэн боловч еврей гаралтай нэгэн төдийгүй монгол хэлээр ярих нь байтугай ойлгодоггүй нэгэн гэнэ. Тэрбээр Х.Баттулгад хоёр ихэр дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд ихрүүдийг Б.Сармат, Б.Нурмат, Б.Марат, Б.Мурат гэдэг. Хүүхдүүдийн тухайд дэлгэрэнгүйг дурдах нь илүүц биз.
Харин хэрвээ Х.Баттулга өрсөлдөөнд ялж гэмээнэ дотоодод төдийгүй гадаад ертөнцөд тэргүүн хатагтай нь хэн бэ, тэр хаанахын гаралтай, ямар хүн бэ гэдэг нь тун чиг хамаатай болох учраас нэр дэвшигчийн эхнэрийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тэгээд ч монголчуудын дунд гэрээ засаад төрөө зас гэсэн мэргэн үг бий. Энэ бол хэн нэгний хоосон хэлсэн үг биш. Нарийн утга агуулгатай гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.
Ямартай ч “ахуйгаасаа салж чадаагүй хүнд манлайллын тухай яриад ямар ч нэмэргүй” гэх үг бас бий. Үүний адилаар Монгол төрд ажиллах гэж буй, тэр дундаа Төрийн тэргүүнээр ажиллах хүний ар гэрийн байдал тогтвортой байх ёстой. Гэтэл эхнэр хүүхний явдал суудлаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж чадаагүй Х.Баттулгад төрийн жолоог яаж атгуулах вэ. 40-өөд насандаа гурван ч эхнэр сольсон түүнд улс эх орноо даатгана гэдэг дэндүү гэнэн хэрэг биш гэж үү. Насны ханиа оймс шигээ сольдог Женко нэг л өдөр улс эх орноо харийнханд худалдвал бид яах вэ. Тэр цагт ниргэсэн хойно нь хашгираад ч тус болох нь юу л бол. Тэгээд ч бизнесийнхээ шугамаар гадна дотнынхонтой гүн бат холбоотой нэгэн. Тэр утгаараа улсынхаа газар нутгаас ч тавиад туухад үгүй гэх газаргүй. Үнэндээ төрийн тэргүүн болно гэдэг бол бүгдийг гартаа оруулж байгаагаас өөрцгүй. Тэр дундаа “наймаачин” хүний нүдэнд зарж үрж болохгүй зүйл гэж байхгүй нь ойлгомжтой. Ийм л учраас Монгол төрийн босго өндөр байдаг юм.
URL: