Сүүний таван үйлдвэрийг түр хаав
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 85 аж ахуйн нэгжийн 60-ыг нь МХЕГаас шалгажээ. Эдгээрээс Дархан-Уул аймгийн “Нарс ээж”, “Тамир”, Дорнодын “Оюу”, Өмнөговийн “Говийн оргил”, Төв аймгийн “Агрико”, Увсын “Миша”, “Сандэй”, Улаанбаатарын “И Ти Би”, “Сафира сервис”, “Баянхур” зэрэг аж ахуйн нэгж шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байжээ.
Булганы “Энгүүн болор”, Дарханы “Дархан халдун”, “Өгий”, Дорнодын “Оюу”, Сонгинохайрхан дүүрэг дэх иргэн Аюушжавын зайрмагны цехийн ажилчид угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлээ хангалттай хийгээгүй байсан аж. Мөн “Нарс ээж”, “Тамир”, “Хэрэмхэн”, “Бамбук”, “Говийн оргил”, “Бүжин” “Агрико”, “Миша”, “Сандэй” зэрэг үйлдвэр мэргэжлийн техно ло гичгүй, сүү сүүн бүтээгдэ хүүн үйлдвэрлэх тех ноло гийг журмын да гуу мөрддөг гүй зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан үйлдвэрүүдийг торгож, тавынх нь үйл ажиллагааг түр зогсоосон байна.
unuudur
URL: