С.Амина: Хoйд аав (богино өгүүллэг)
….Би 30 нас хол давсан нэгэн бүсгүй.Хоёр хүүтэй.Олон жилийн өмнө нөхөр маань Солонгос яваад бие,сэтгэл холдсоноо нуух юун.Амьдралын жишгээр зүтгэж л явна.Хүүхдүүдийнхээ “Аав ирэхгүй
юм уу” гэж асуух бүрт сэтгэл өвддөг.Саяхнаас нэгэн залуутай танилцлаа.Эхнэрээсээ салсан нэг охинтой.”Амьдрaя болгоё хоёулаа” гэх юм.Анзаарсан ч хүүхдүүдийнхээ сэтгэлийг яах бол гэж таамаглаад хэцүү л байна.
Намайг бага байхад аав маань өнгөрсөн.Ээж маань 4 хүүхэд өсгөх гэж ядарсаан.Намайг 7 р ангид байхад ээж маань нэг хүнтэй нийлсэн.Миний хойд аав.Амьдралд минь орж ирсэн тэр аав бол аугаа хүн байсан.Тэнэг би их гомдоосон.Ахлах ангидаа жаахан оройтож ирчихээд “Юу гээд үглээд байгаа юм бээ.Миний аав ч юм шиг”.Гээд загначихдаг байлаа.Бид 4 т сэтгэлээсээ ханддаг тэр хүнд ямар их ширүүлж байв аа.Ээжийг зэмлэхэд “Хойд аав биз дээ.Миний амьдрал энэ хүнд ямар хамаатай юм бэ” гээд аашилдаг байлаа.Муу аав минь буруу хараад суудагсан.Надад их гомддог байсан байхдаа.Би тэнэг.Бодох юмгүй ухаангүй байжээ.Хүнтэй суугаад гэрээсээ гарлаа.Энэ үед ч бас тэр аавыг ойшоогоогүй.Надад хатуу ганц үг хэлдэггүй ёстой сэтгэлийн мундаг тэнхээтэй хүн байжээ.Одоогоос 5 жилийн өмнө хойд аав минь уушигны өрөвслөөр өөд боллоо.Ажил явдлынх нь дараа ээж нэгэн захиаг өглөө.
“Охин минь.Ааваасаа хойш ээжийгээ сайн асраарай.Чи миний сэтгэлд ургасан сарнай адил хайрлагдсан охин.Амьнаас минь тасраагүй ч хэзээ ч хүний үр гэж бодож явсангүй.Аав нь чамд гомддоггүй.Чиний хэлдгээр “Хойд аав” ч гэсэн энэ үгний асар том ялгаа буйг жинлэж яваарай.Хүний амьдрал заавартай бус.Би чинь 4 сайхан үрстэй хүн.Охиныхоо хүнтэй сууж хүүхэдтэй болохыг нь харан тэр хөөрхөн жаахнуудыг энгэр өөдөө мацуулж эpхлүүлж хайрлах заяа дутаж.Үр минь хэрвээ хойд аав болж амьдралд чинь ирсэн бол аавыгаа уучлаарай.Сэтгэлээсээ ургасан сарнай минь мөнхөд дэлбээлээрэй.Аав нь охиндоо хайртай” гэсэн байв.
Би хичнээн өдөр өөрийгөө зүхэж бас уйлж билээ.Аав өнгөрснөөс хойш ээжийгээ их өрөвдөнө.Ээжид минь тэр хүн ямар их түшиг тулгуур болж байсныг ойлгосон.Тэр хүнийг амьдад нь төрсөн охиных нь сэтгэлээр ганцхан удаа халуун дулаан илчийг өгсөн бол???????.
—–Нулимс асгараад байнаа…..
Гэтэл өнөөдөр би 2 хүүтэй нөхөргүй нэгэн.Сайн залуу бяцхан охиноо дагуулаад босгоор минь ороод ирвэл…
Миний хүүхдүүд хойд аав гэж жийрхэж,тэр охин хойд ээж гэж надаас зайдвал яанаа.Еэ.Бурхан минь бодоход л нуруу руу хүйт оргино.Одоо тэр аавын сэтгэлийг таниулах гэж бурхан надад энэ орон зайг өгөө юу?.Би үдшийн бүрийгээр тэнгэрт хүслээ шивнэж,сайхан сэтгэлт ааваасаа өршөөл эрдэг.”ХОЙД” гэх тэр үгийг үзэн яддаг.Хэрвээ миний хүүхдүүд тэр хүнийг нэг л өдөр яг над шиг “Хойд аав биз дээ” гэж хашгирвал би яанаа.Тэр хүний сэтгэлийг хэмэлж байсан нь миний амьдралд бүү үзэгдэг.Бас “Хойд ээж”.
…Аав аа охиноо өршөөгөөрэй. Бурхан минь Би таны сэтгэлд ургасан цэцэг…..
…Хүүхдүүд минь энэ хүний итгэлд бадамласан гал.
…Бяцхан охин минь чи миний Амьдралд шинээр мандсан нарxaн.
“Амьдралаа гэж”.
Тэр “ХОЙД” гэх томъёоллыг сэтгэлээсээ,итгэлээсээ үзэн ядаж,амьдралын баяр баясгалангаас арчсуу.
С.Амина.
URL: