Д.Баясгалангийн компаний зохиож буй аян Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагаж байна

527-1493772467a30545_1908_x974Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгууль тун удахгүй болох гэж байна. Сонгуулийн дүнгээр нийт иргэдийн дийлэнхи олонхийн санал авсан хүн Ерөнхийлөгчийн тангараг өргөмөгц, Монгол Улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрх албан ёсоор дуусгавар болох учиртай. Ц.Элбэгдорж нь Монгол улсын түүхэн дэхь улиран сонгогдож, бүрэн эрхээ дуусгаж буй хоёр дахь Ерөнхийлөгч юм.

Харамсалтай нь Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ төгсгөлийг Н.Багабанди шиг нэр хүнд сайтай үдэж чадахгүй нь сүүлийн өдрүүдэд тун тодорхой болж байна. Үүнд мэдээж  Ц.Элбэгдоржийн эсрэг идэвхтэй тэмцэл, мэдээллийн кампанит ажил зохион байгуулж буй нэр бүхий улс төрчдийн үйл ажиллагаа холбоотой ч түүний  ойр тойрныхны стратегийн алдаатай шийдэл нэн их нөлөөлсөн .
Тодруулбал “Голомт файнэншл групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн хувийн эзэмшлийн Монголын медиа корпораци нэртэй компаний зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян гэгч нь үнэндээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүндийг унагаж буй нь маш тодорхой байгаа юм. Жишээлбэл : Д.Баясгалангийн хувийн эзэмшлийн группийн харьяа eagle.mn сайт дээр нийтлэгдэж, улмаар facebook.com-д мөнгө төлөн байршсан “Ардын үг” зөвлөлдөх аян: Шударга ёсыг тогтоох Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өглөө” гэсэн гарчиг бүхий пост дээрх иргэдийн сэтгэгдлийн бараг 78 хувь нь сөрөг буюу шоолсон, тавласан,  үл итгэсэн, дургүйцсэн хандлагатай байгааг л дурьдахад болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээж зарим нэр бүхий улс төрчдийн хэлж, ярьж буй шиг муу муухайн үүр уурхай,МАНАН дэглэмийн цор ганц загалмайлсан эцэг биш нь тодорхой болов уу? Хэдийгээр алдаа, дутагдал нилээд бий ч түүнд  улс орныхоо эрх  ашгийн төлөө гаргасан  сайн шийдвэр, амжилт бүтээл ч цөөнгүй бий.
Гагцхүү  Д.Баясгалангийн компанийн  зохион байгуулсан аян гэгчийн бялуурам мэдээлэл,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг бараг бүх л салбарт 10 оноо авахаас 8.1-9 орчим хувь буюу онц сайн ажилласан мэт дүн гарган,  хэтийдсэн магтаалыг хирээс хэтэртэл сурталчилж байсан нь иргэдийн дургүйцлийг аяндаа л бадрааж орхиод байна. Үнэндээ энэ аянг тус корпорацийн эзэмшигч Д.Баясгалангийн санал, зөвшөөрөлгүйгээр зөвхөн л “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх удирдлагуудын шийдвэрээр зохион байгуулж эхэлсэн гэдэгт итгэхэд бэрх. Учир нь уг төсөл телевизийн хувьд реклам цуглуулах магадлал маш багатай, жирийн үзэгчдэд бол сонирхолгүй контент. Ингэхээр ардчиллын анхдагчдын нэг Д.Баясгалан Ардчилсан Ерөнхийлөгчийн нэр хүндийг унагасан энэ төсөлтэй холбоотой хариуцлагыг шууд бус ч атугай хүлээх хүн гэдэг нь тодорхой. Аливаа улс төрчийг өрсөлдөгч , шүүмжлэгч хэн нэгэн  гэхээсээ  ойр тойронд нь байгаа, сайшаал магтаал, нэр нүүр олж авах зорилготой зусар этгээдүүдийн үнэнээс гажсан зулгуйдал л хорлодог гэдгийг Монголын улс төрийн өнгөрсөн түүх нотолдог билээ.
М.Гал
sonin.mn

URL:

Сэтгэгдэл бичих