Л.Амгалан та юугаа харж байдаг юм бэ

Түүнийг нэгэн хэвлэл дээр “хатагтай гэхээсээ илүү “хорчин” Амгалан” гэж авгайлах болсон гэж бичсэн байсан.

Үнэн бололтой юм. Ямар нэг баяр ёслол болоход дүүргийнхээ томоохон аж ахуйн нэгжүүдээс татаас авч сурсан тэрбээр харин дүүргийнхээ хөгжилд юу ч нэмэрлэсэнгүй гэхэд болно. Яагаад ингэж хэлэх болсныг баянголчууд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тухайлбал, зундаа хиймэл ногоон ширдэг дэвсээд л нүд хуурчихна. Өвөлд нь бол юу ч хийдэггүй гэхэд хилсдэхгүй. Бас АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхдөө ч худал бөглөж, Засаг даргын суудлыг чамгүй хор найруулан, багагүй мөнгөөр авсныг хэн бүхэн мэднэ. Харин одоо түүнээс юу хийж, юугаа харж байдгийг нь асуумаар байна. Хөрс бохирдуулж, хүний аминд хүрэх дөхөөд байгаа дүүргийнх нь ил задгай машин угаалгын газрууд дэндсэнийг хэлмээр байна.Учир нь хөрсөн дээр бохир усаа асгаж, химийн бодисоор бохирдуулан, тонн тонноор нь ус асгаад байгаа хүмүүсийг цэгцлэхийг огт бодохгүй байгаа Л.Амгалан та юугаа харж байдаг юм бэ. Хүмүүс явган хүний замаар явах боломжгүй болж, машинтай зэрэгцэн хөлхөж байна. Одоо хүйтний эрч чангарч байхад өнөөх асгасан ус нь зайрмагтаж, хөлдөөд хальтирч унахад бэлэн болоод байна. Хэрвээ хүмүүс машинтай зэрэгцэж явж байгаад гэмтэж, бэртвэл хэн хариуцлага хүлээх вэ, Амгалан та хариуцлага хүлээх үү. Харин ч эсрэгээрээ хороо найруулаад, сэмхэн бултах биз. Хэрвээ таны гэрт ийм байдал үүссэн бол та гэрээ цэвэрлэнэ биз дээ. Адаглаад л ус асгаад байгаа хүнтэй “хариуцлага тооцно” биз дээ. Гэтэл дүүрэг гэдэг их айлын өрхийн тэргүүн байж, ийм ажлыг хийхгүй байгааг юу гэж хэлэх вэ. Өнөө төрийн албанд хүчин зүтгэж буй хатан ухаант эмэгтэйн хийх ёстой ажил энэ биш үү.

Э.Мөнх

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих