“MARVEL” МОНГОЛД: ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ
“Марвел” Монголд албан ёсоор орж ирснийг Ардчилсан нам тунхаглан зарлалаа. Үүгээр ч зогсохгүй тун удахгүй буюу ирэх зургадугаар сарын 4-нөөс “Марвел”-ийн цуврал баатруудын “амьд хүүхэлдэйг” нийтэд сурталчилан таниулах гэж байгаагаа дуулгасан юм. “Марвел” Монголд төслийг гол санаачлан хэрэгжүүлж, хөхиүлэн дэмжиж буй хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдгийг “Шийхө” сонины мэдээлснийг “Рейтус” агентлаг уламжлав. Энэ удаагийн “Марвел” цувралын гол сэдэв нь Монгол Улсын эв нэгдлийг дотроос нь хагалан бутаргах, эдийн засгийн өсөлтийг зогсоох, улстөрийн хямралыг бий болгоход оршиж байгаа гэнэ. “Марвел” Монголд төслийнхөн гол дүрийн батруудаараа нэр бүхий есөн хүнийг хүндхэн шалгаруулалтын эцэст сонгож авсан бөгөөд гол дүрийн есөн баатар таарамж муутай байгаа нь төслийн ажлыг гацааж байна хэмээн төслийн удирдагч Ц.Элбэгдорж бухимдаж байгаа сурагтай. Тиймээс баатруудын гол дүрээр тодорсон есөн эрхэм төслийн удирдагчдаа таалагдахын тулд чамгүй мэрийх болсон байна.
Үргэлжлэл бий…
URL: