АН-ынхан энэ удаа Р.Амаржаргалд боломж олгох уу
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ынхан Р.Амаржаргалаа сойвол хол явах гээд байх шиг. Гэвч тэд энэ удаа Р.Амаржаргал боломж олгох нь уу. Учир нь энэ нам дотор Ерөнхийлөгч болох сонирхолтой нөхөд олон. Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл гээд л нэрс хөвөрнө. Тэдэн дундаас сонголт хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нь өнөөдөр АН-ын хувьд том асуулт, асуудал болоод байна. Р.Амаржаргалын хувьд МҮДН фракциас угшилтай. Гэвч тэрбээр фракци гэж хөөрцөглөж гүйх нь ховор.
Улс төрийн хувьд туршлагатай, эдийн засагч хүний хувьд төрд гүйцэтгэх түүний оролцоо их байв. 1999 онд Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Жил гаруйн хугацаанд Ерөнхий сайдын албыг хашихдаа тухайн үеийн банк, санхүүгийн шинэтгэл, тэтгэврийн тогтолцоо, амьжиргааны түвшинг дээшлүүлэх гээд олон чухал ажлыг санаачлан хийсэн байдаг. Гүйцэтгэх засаглалд ажиллаж үзсэн нь түүнийг ажлыг ямар түвшинд чамбай хийдгийг харуулсан. Р.Амаржаргал парламентад дөрвөнтөө сонгогдон ажилласан арвин туршлага бий. Ийм хүн өнөөдөр Ардчилсан намын нэрийн өмнөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх виза намаасаа хүсэж байна. Харин АН-ынхан яах бол…АН-ын зарим улстөрч Р.Амаржаргал дээр “бооцоогоо” тавьчихсан дуулдана лээ.
Түүнтэй хамт нам дотроо нэр дэвшигчид бий. Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар түүний хүчтэй өрсөлдөгчид болж байх шиг. Тэдэн дундаас нэр цэвэр нь яалтчгүй Р.Амаржаргал болохыг хүмүүс хараад мэдэж байгаа болов уу. Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байхад бий болсон ах дүү, хамаатан саданых нь тендерийн асуудал дуусаагүй л байгаа. Х.Баттулга мөн сайдын албыг хашихдаа төмөр замын тендертэй холбогдоод авсан. Мөн л түүний найз нөхөд, ажилтнууд нь холбогдсон. Хэрхэх нь дуусаагүй. Э.Бат-Үүлийн хүү бас л тендертэй холбогдож энэ нь нэг тийш нь шийдэгдээгүй. Тэд улсын мөнгө үнэхээр завшаагүй юу гэдэг нь шүүхээр батлагдаж, нотлогдож, ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүрээгүй цагт тэдэнд итгэж улсаа даатгах нь юу л бол. Харин Р.Амаржаргал мөнгө идсэн, ах дүү, найз нөхдөө орууллаа, хамрууллаа гэхчлэн янз бүрийн мэдээлэл байдаггүй. Тиймээс л энэ удаа АН-ынхан Р.Амаржаргалд боломж олговол гоё харагдах гээд байгаа юм.
М.Тулга
power.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
МоАХолбооны хувьсгалч ахмад гишүүд нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ. АНамд өнөөгийн байдалаар Р.Амаржаргал л цаг хугцааны шүүлтүүрээр шүүрэн дээр үлдлээ бусад нь шүүрнээс сэхэл авалгүй унасан гэдгийг…
МоАХолбооны хувьсгалч ахмад гишүүд нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа байлгүй дээ. АНамд өнөөгийн байдалаар Р.Амаржаргал л цаг хугцааны шүүлтүүрээр шүүрэн дээр үлдлээ бусад нь шүүрнээс сэхэл авалгүй унасан гэдгийг… АН-г арчаагаа алдах болгонд Р.Амаржаргал гарч ирж авардаг гэдгийг өнгөрсөн үе хангалтай харуулсан…