“Исламын улс” бүлэглэлд цохилт өгсний улмаас 352 энгийн иргэд амиа алджээ
“Исламын улс” хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх АНУ-аар удирдуулсан олон улсын эвслийн цэргийн үйл ажиллагааг 2014 онд эхлүүлсэн. Түүнээс хойш наад зах нь 354 энгийн иргэдийн амь насанд хүрсэн тухай АНУ-ын Батлан Хамгаалах яам мэдэгджээ.
АНУ-ын Батлан Хамгаалахын яамны тайланд, 2014 оны 8-р сараас 2017 оны 3-р сар хүртэл, Олон улсын эвсэл Ирак болон Сирид 20 мянга гаруй удаа агаараас дайралт явуулж, наад зах нь 354 энгийн иргэдийн аминд хүрсэн хэмээн тэмдэглэжээ.
2014 оны 8-р сард АНУ , Ирак улсын хил доторх “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд агаараас цохилт өгөх ажлаа эхлүүлсэн бөгөөд мөн оны 9-р сараас агаарын цохилт өгөх цар хүрээгээ Сири хүртэл өргөтгөж, мөн АНУ зэрэг орнууд “Исламын улс” хэт даврагч бүлэглэлд цохилт өгөх олон улсын эвслийг байгуулсан билээ.
М.Баяр
URL: