Сангийн сайд Б.Чойжилсүрэн сөрөг хүчнийхнээс “зугтаажээ”

5d83f917ce963cd7bigОлон улсын валютын сангийн зааврын дагуу Засгийн газар төсөв боловсруулж, батлуулсан. Засгийн газар татвар нэмэгдүүлэхээр тусгаж, улмаар өнөөдөр иргэдийн татвар нэмэгдэж байгаа өдөр юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг татварыг нэмэх хөтөлбөр ойлгомжгүй байгаа талаар ярьж байгаа. Тэд өнөөдөр бүлгийн хуралдаанаараа татварыг нэмэх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнг бүлгийн хуралдаандаа дууджээ. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн сөрөг хүчнийхнээс “зугтааж” бүлгийн хуралд оролцоогүй аж.

Угтаа бол Сангийн сайд төсөв, цаалаад татвар хэрхэн ямар байдлаар нэмэгдэж байгаа талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс ярьж байх учиртай хүн. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэдэн тоо цээжлээд өөрөө хариулчихаж чадахгүй хэмээн их хурлын зарим гишүүнд зэмлүүлээд авсан Б.Чойжилсүрэн сайд Ардчилсан намын бүлгийн гишүүдийн үгэнд унана гэж айв уу, аль эсвэл татвар хэрхэн яаж нэмэгдэж байгаа талаар тайлбар өгч чадахгүй болоод бүлгийн хуралд нь ирсэнгүй юу. Ямартай ч тэрбээр сөрөг хүчнийхнээс “зугтаажээ”.

Эх сурвалж: power.mn


URL:

Сэтгэгдэл бичих