Хүчирхийлэлийн хууль хаагуур хэрэгжиж байгаа юм бол?
Өдөр бүр л өөрийн амьдралд учирсан зовлон бэрхшээлийг тоочих хүмүүний тоо нэмэгдсээр. Тэр тусмаа ЭМЭГТЭЙЧҮҮД. Завтай үедээ байгаа газарт нь очно. Завгүй үедээ утсаар ярилцаж сэтгэлийг нь тайтгаруулахыг бодно. Орон гэрээсээ дайжиж байгаа ямар олон эмэгтэйчүүд байна вэ. Нөхөр нь зодоод бүүр байж суух аргагүй болоод гэрээсээ явж байгаа эмэгтэйчүүд.
Иргэн Ц нөхөр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Нөхөрийн учир утгагүй дарамт зодуурыг тэсч 10 жил амьдраад эцэст нь үр хүүхдээ зодоход нь тэсэлгүй хүүхдүүдээ аваад зугатаасан. Дөнгөж 3 настай охинтой нь ярилцаж байхад “Аав хугархай униар зоддог, уйлж чимээ гаргавал бүүр их зоддог” гэх . . Ойр хавийн айлуудаас асууж сураглавал “Байнга эхнэрээ зодно, цагдаа дуудхаар аваал явдаг, гарч ирээл зодно, сүүлдээ цагдаа дуудхаар бүүр илүү зодоод байх шиг учир цагдаад хэлхээ больсон” гэх!
23 настай Б хоёр нялх хүүхэдтэй өөрсдийн гэсэн орон гэргүй нийтийн байраар амь зууна. Нөхөр нь ээжтэйгээ нийлж өдөр бүр архи ууна. Ажил хийхгүй архи ууна. Идэх хоолгүй өмсөх хувцасгүй. Салая гэвч хэзээч явуулахгүй. Салаад ч очих газаргүй.
6 хүүхэдтэй У. Анхны нөхөрийн 3 хүүхэд. Нөхөр нь өөд болсон. Удаах хүүхдүүдийн эцэг эхнэр хүүхэдтэй атал ирээд яваад байдаг ч ямар ч нэмэргүй. Хамгаалалт хэрэглэе гэвч сприал үнэтэй учир тавиулж чаддаггүй.
21 Настай 4 хүүхдийн ээж нөхөр нь өөр эмэгтэйтэй суугаад хүүхдүүддээ тэтгэмж төлдөг. Төлсөн тэтгэмж байрны түрээсэнд чүй ай хүрнэ. Хоосон хонох нь энүүхэнд
25 Настай “О” 4 хүүхэдтэй. Нөхөртөө зодуулж хэд хэд хутгалуулаад хүүхдүүдээ аваад зугатааж амжсан. Нийтийн байраар амьдарч явахад сайхан сэтгэлтэй нэгэн залуу ирж туслана дэмжинэ амьдрана тэжээнэ гээд хамт байж байгаад хүүхэдтэй болоод жирэмсэн 6 сартай байхад эхнэр хүүхэдтэйгээ хэлээд орхиод явчихаж. Ингээд байрны мөнгөө ч төлж чадахгүй дахин нэг хүүхэдтэй болоод яах учраа олохгүй гэх мэт.
Юу гэх гээд байна вэ гэвэл ЭЦЭГ хүний хариуцлага гэж зүйл бүүр байхгүй боллоо. Маш олон эмэгтэйчүүд өрх толгойлон үр хүүхдийнхээ төлөө амьдралынхаа төлөө ганцаараа зүтгэж байгаа. Ер нь бол шуудхан хэлэхэд аавгүй өсөж буй хүүхдүүдийг эцэг тогтоолгох шинжилгээ арга хэмжээ аваад тэр хариуцлагагүй эцгийн хүүхдийн тоог гаргаад түүнд дүйцэхүйц албадан ажил хийлгэж хариуцлагыг үүрүүлдэг болчихвол гэж бодох юм. Бас өөр яамаар ч юм.
Харин сайн аавууд маш олон байгаа. Та бүхнийг хэлээгүй шүү гэдгээ давхар хэлмээр байна.
Tsevegdorj Suvderdene
URL: