Японы байлдааны хөлөг онгоц АНУ-ын хангамжийн онгоцны хамгаалалтад гарлаа
Японы байлдааны хамгийн том хөлөг онгоц Изумо өнөө өглөө Уокосука боомтоос хөдөлсөн байна. Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнээс мэдэгдэж байгаагаар Изумо хөлөг нь Япон тэнгист ирээд байгаа АНУ-ын хангамжийн хөлгийг хамгаалахаар ийнхүү хөдөлсөн байна. АНУ-ын хангамжийн хөлөг нь Солонгосын хойгт хамтарсан сургуулилт хийхээр ирсэн АНУ-ын Карл Винсон тэргүүтэй цохилтын бүлэг болон стратегийн зэвсэг тээвэрлэгч шумбагч онгоцуудыг түлшээр цэнэглэх чухал үүрэгтэй учир энэхүү хангамжийн онгоцны аюулгүй байдлыг хангах нь нэн чухал байгаа юм байна.
Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний байлдааны хөлөг онгоц энхийн цагт ийм ажиллагаанд оролцсон анхны тохиолдол болж байна. Учир нь дэлхийн 2-р дайнаас хойш Япон улс өөрийгөө батлан хамгаалах гэж тодотгож байгаа хүчнийг байгуулсан бөгөөд олон улстай ийм төрлийн цэргийн ажиллагаанд оролцох эрхгүй байсан юм.
Харин өнгөрсөн жил батлагдсан Аюулгүй байдлын тухай хуулийн дагуу бүс нутагт нь заналхийлсэн аюулын эсрэг холбоотнуудтайгаа хамтран ажиллагаанд оролцох боломжтой болсон юм байна.
URL: