Францын цэргүүд Малигийн босогчдыг устгажээ
Дөрөвдүгээр сарын эхээр энэ бүс нутагт Францын нэг цэрэг амиа алдсан юм. 2013 онд Франц улс хойд нутгийн хотуудыг жихадуудаас чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулж байсан хэдий ч Мали улс лалын босогчдын дайралтанд өртсөөр байгаа юм.
Францын армийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Гао мужийн баруун өмнөд хэсэгт Foulsare ойд байрлаж байсан босогчдод цохилт өгсөн байна.
Улам ширүүсч буй террористуудын дайралтуудыг няцаах зорилгоор бямба гарагт Малийн Үндэсний чуулган онцгой байдлын хугацааг зургаан сараар сунгасан байна.
Үүний зэрэгцээ хөрш зэргэлдээх Буркина Фасо улсад хүчирхийлэл мөн гаарсан байна. 12 дугаар сард Малитай хиллэдэг Буркина Фасо улсын хилийн ойролцоо зэвсэгт бүлэглэлийн дайралтын улмаас 12 цэрэг амь үрэгджээ.
Өнгөрсөн оны 1 дүгээр сард Буркина Фасогийн нийслэл Квагадогоу хотын нэгэн зочид буудалд халдлага гарч, 29 хүн түүний дотор олон гадаадын иргэд амиа алдсан байна.
Өмнө нь Малиг колоничилж байсан Франц улс хэт давруу үзэлт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор 4000 орчим цэргийг тус бүс нутагт байрлуулаад байгаа юм.
URL: