Барууныхны хууран мэхлэлт ба нүүдэлчид мөхөж буй нь
Америкийн сэтгүүлч Кейт Хармон Сноу 2008 оны 8-9-р сард уулын дугуйгаар Монгол орноор хөндлөн гулд тойрон аялж явахдаа бүхий л замын турш малчдын гэр болон майханд хоноглож байжээ. Тэрбээр саяхан Монголын байгаль хамгаалагчид болон иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааны тухай “Голдманы шагналтан гадаадын компани руу буудлаа” гэсэн нэртэй өгүүлэл бичсэнийг цувралаар орчуулан нийтэлж байна.
«Эзэрхэг хөрөнгөт нийгэм Монгол орон руу халдан довтолж байна. Өрөвдөх сэтгэлгүй Өрнөдийнхний сүрэг газар орныг нь үгүйрүүлэн хоосруулсаар…
“Ардчилал”,” Байгаль хамгаалал”,” Хүний эрх”, “Чөлөөт хэвлэл” зэргийг сурталчлан, хонх дэлдэж, исгэрэн шүгэлдэцгээж байгаа хэдий ч Монгол орон халдлагад өртөн, хүмүүсийнх нь сэтгэл шархлан шаналж байна. Монгол орныг сүйтгэж буй тэр компапиуд Конго, Канад зэрэг орнуудыг ч бас түйвнэн сүйрүүлж байгаа билээ.
Дашрамд өгүүлэхэд, гурван жилийн өмнө “Ногоон Нобел” гэгдэх Голдманы байгаль орчны шагнал хүртсэн монгол малчин Цэцгээгийн Мөнхбаяр саяхны нэгэн өдөр олборлолт явуулж буй гадаадын уул уурхайн компапиуд руу буудсан байна. Түүнийг баатар хэмээн өргөмжилж байсан гадаадынхан өнөөдөр хийсэн үйлдлийг нь буруутгаж, түүнээс дөлөх болов,
Бидний өгүүлэх сэдэв бол газар орныг хэрхэн сүйтгэж байгаа, үнэн мөн, шударга ёс, итгэл найдварыг яаж үгүй хийж, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг хэрхэн мөхөөж байгаа тухай юм.
2010 оны есдүгээр сарын эхээр, цөөхөн хэдэн монгол иргэд Монголын нутгийн хойд хэсэгт хууль бусаар алт олборлож байсан гадаадын уул уурхайн хоёр комнанийн эзэмшлийн тоног төхөөрөмж руу ангийн буугаар гал нээжээ. Тэдгээр зэвсэглэсэн дөрвөн хүний нэг нь Голдманы байгаль орчны шагнал хүртсэн Ц.Мөнхбаяр байлаа.
Нэншл жеографик сэтгүүлд бичсэнээр, нутгийн хэдэн мянган уугуул иргэдийн дэмжлэгийг хүлээсэн тэрбээр хэвлэлийн бага хурлаас гадна, хотын төвд хэд хэдэн удаа цуглаан зохион байгуулснаас гадна хууль тогтоогчдыг ятган лоббидох үйл ажиллагаа явуулсан юм. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал ч явуулж байсан удаатай. Энэ бүхэн ард олны дунд аяндаа бий болсон хөдөлгөөн бөгөөд тэдгээр иргэд өмнө нь өөрсдийгөө засгийн газрын бодлогод нөлөөлж чадахгүй хэмээн үзэж байсан юм. Мөнхбаярын дөрөвхөн хүнтэй бүлэг болон түүний капиталистуудын эсрэг зэвсэг хэрэглэсэн үйл ажиллагааны талаар барууны хэвлэлийнхэн мэдээлэхгүй байгаа бөгөөд есдүгээр сард болсон үйл явдлыг огт мэдээгүй царайлж байна.
Гэнэтийн золгүй үхэл тохиолдохгүй юм аа гэхэд иргэний хөдөлгөөний идэвхтнүүдийг шүүхээр оруулан, удаан хугацаагаар хорих ял оноож магадгүй хэвээр байна. Харин ховдог шунахай уул уурхайн компаниуд газар орныг бохирдуулан, дээрэмдэн хоосруулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Ц.Мөнхбаяр, Г.Баяраа, Д.Төмөрбаатар болон 0.Самбуу-Ёндон нар нь Монголын гол мөрөн нууруудын нэгдсэн хөдөлгөөний идэвхтнүүд юм. 2009 оны 6-р сарын 4-нд байгуулагдсан уг хөдөлгөөн нь Монголын байгаль хамгаалах эвслээс угшилтай юм.
Ц.Мөнхбаяртай холбоотой эдгээр үйл явдлууд нь ховдог сэтгэл, хувийн ашиг хонжоо, ов заль, худал хуурмаг, урвалт шарвалт, гашуудал харамслаар дүүрэн байсан юм. Түүнийг Голдман шагнал хүртснээс хойш гурван жилийн дараа нэрийг нь уг шагналд дэвшүүлж байсан тэр хүмүүс өнөөдөр түүнээс дөлж, зайгаа барих болов. Тэр ч байтугай тэдний зарим нь Мөнхбаяр болон түүнйй нөхдийг террористууд хэмээн хочилж, элдэв нэр хаяг зүүх болов.
“Ийнхүү буудсан явдал нь маш ноцтой сануулга өгч буй хэрэг” хэмээн EoroAsiaNet цахим хуудсанд цохон тэмдэглэсэн бөгөөд уг веб сайт нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дотроос тухайн үйл явдлыг сурвалжилсан цорын ганц байгууллага юм. Хятадын Пураам болон Канадын Сентерра Гоулд компаниуд нь Монголын ойн сан бүхий нэгэн бүс нутагт олборлолт явуулж буйг нутгийнхан таашаахгүй байгаа юм. Сентерра нь тус улсаас гадна Киргизэд уурхай ажиллуулдаг бөгөөд тэнд энэ онд Засгийн газрын цэргүүд жагсагчдыг нухчин дарахын тулд хэдэн зуун зэвсэггүй иргэдийг буудан хөнөөсөн явдал гарч байсан билээ.
Пураам болон Сентерра компаниуд нь нийтдээ 168 га талбайд олборлолт явуулах явцдаа Монголын хамгийн том гол болох Сэлэнгэ мөрний эхийг бохирдуулсаар байгаа юм. Энэ мөрөн бол дэлхийн хамгийн цэнгэг устайд тооцогдох Байгаль нуурт цутгадаг бөгөөд түүний гол тэтгэгч нь билээ.
Одоо Сентерра компанийн эзэмшилд буй Гачууртын орд нь 1,3 сая унц алтны нөөцтэй бөгөөд энэ баялаг нь хэдэн тэрбум доллароор хэмжигдэх билээ. Уг компани 2004 онд үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн бөгөөд өдийг хүртэлх хугацаанд жил бүр 180 мянган унц алт олборлосоор иржээ. Гэсэн хэдий ч нутгийн иргэд газар шорооноос нь олборлож буй алтны үр шимийг маш бага хүртэж байгаа юм. Тэдний бараг 70 хувь нь ядуу амьдарч байгаа бөгөөд архидалт үндэсний эмгэнэлийн хэмжээнд хүрчээ. Нийгмийн байдал тун ээдрээтэй болж, хүний наймаа газар авсаар. Зарж болох бүхнийг зарсаар, заримыг нь нэгэнт зараад дуусчээ.
1990 оны эхээр явуулсан өмч хувьчлал дампууран бүтэлгүйтсэн, мөн хэдэн жилийн турш цаг агаар тааламжгүй байсан нь эдийн засгийн хямрал, бэрхшээлийн шалтгаан болсон эндхийн хүмүүс үздэг юм. Одоогоос 20 жилийн өмнө Монгол улс 70 жил ноёрхсон коммунист нийгмээс тайван замаар ангижирснаас хойш 2,9 саяхүн амтай тус орны иргэдийн гуравны нэг нь өдөрт хоёр хүрэхгүй долларын орлоготойгоор ядуурлын түвшнээс доогуур хэмжээнд амь зууж байна. Харин цагаан захтнууд болох эмч, багш нар сардаа 300 хүрэхгүй долларын цалин авдаг юм. Гадаадын уул уурхайн компаниуд “төрийн бус” хэмээн өхөөрдөн нэрлэсэн байгууллагуудтай цуг гар гараасаа хөтлөлцөн Монголд орж ирсэн юм. Эдгээр байгууллага нь барууны хувьчлалын үзэл санааг хэрэгжүүлэхийг хөхүүлэн дэмждэг ажээ.
Тэд тус оронд орж ирэхдээ, монголчуудад ардчилал, сайн засаглалыг тогтоох, хүний эрх, байгаль орчныг хэрхэн хамгаалахыг зөвхөн эрх чөлөөнд дуртай барууныхан л зааж сургаж чадна хэмээн ярьцгааж байсан юм. Ц.Мөнхбаяр ч гадаадынхны энэхүү үйл ажиллагааг дэмжин, түүнд хамрагдсан билээ.
Тэдгээр гадаадын ивээгчдийн хэлж байгаагаар “дээр дурьдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зайлшгүй урьдчилсан нөхцөл нь” чөлөөт зах зээлийн эдийн засаг” буюу неолиберализм” ажээ. Энэ нь төрийн ихэнх өмчийг хувьчилж, бизнесийн зохицуулалтыг үгүй болгож, нийгмийн халамж болон татаасаас татгалзаж, газар, телевизийн станц, үндэсний сонинууд зэрэг өмч хөрөнгийг дотоод, гадаадын гэж ялгаварлахгүйгээр хувийн компаниудад худалдахыг хэлж байгаа юм. Тэднийхээр, эрх чөлөө гэдэг нь гадныхан хаа дуртай газраа ямар ч бизнесийн үйл ажиллагаа болно гэсэн ажээ.
“Нэшнл жиографик” сэтгүүлд бичсэнээр, Ц.Мөнхбаяр нь хүүхэд ахуйдаа Монголын хамгийн том голуудын нэг Онги голын сав газар сарлаг хариулдаг байжээ. 60 орчим мянган хүн, сая гаруй мал уг голоос ундаалж байсан юм. Харин 1990 оны эхээр, амьдралын эх булаг болсон гол нь бохирдож, татран ширгэж эхэлжээ. 2001 он гэхэд тосгоны дундуур урсдаг байсан гол бүр мөсөн ширгэж, сайр чулуу л үлдсэн юм. Үүнээс болж, мал сүрэг цангаж, айлууд дайжиж, тосгон эзгүйрч эхэллээ.
Ийнхүү хуурайшилт урьд хожид байгаагүйгээр газар авсан нь уул уурхайн компаниуд алт болон бусад металлыг хүдрээс нь ялган авахын тулд усыг замбараагүй, ямар ч зохицуулалтгүйгээр ашиглаж ирсэнтэй холбоотой” гэж Нэшнл жографик бичиж байна. Т
ус улсын газар нутгийн тал гаруй хувьд нь хайгуул, олборлолт хийх зөвшөөрөл олгосон нь богино хугацаанд асар их сөрөг үр дагаварт хүргэсэн билээ. Үүнээс улмаас, тус оронд нийтдээ 1500 гол, горхи болон 300 гаруй нуур татран ширгэсэн байиа. Усаар гачигдаж эхэлсэн Ц.Мөнхбаярын гэрийнхэн болон түүний хөршүүд худаг ухахаар шийдэцгээв. Гэвч гүний ус ч бас бохирдсон байлаа. Үүнээс болж, олон хүүхэд элэг, цөсний өвчинд нэрвэгдлээ. Мөнхбаярын хүү нь өвчилсөн бол бол ээж нь нас баржээ.
Тэрбээр, хүүхэд ахуйгаасаа л тал нутгийн баатар Чингис хаан шиг болохыг мөрөөддөг байлаа. Бас гэр бүлийнхээ нүүдэлч удмыг залгамжлан, сайн малчин болохыг хүсдэг байжээ. Төрөлх Онги гол нь хатан ширгэж, бохирдол, хорт бодисоос үүдсэн өвчнөөр хүн ард нь амиа алдаж, мал сүрэг нь хорогдон цөөрсөөр байгааг харсан тэрбээр хүмүүсийг Нэгтгэн зохион байгуулж, уул уурхайн компаниуд болон засгийн газартай тэмцэж эхэллээ.
Түүний үүсгэн байгуулсан Онги голын хөдөлгөөнийхөн уул уурхайтай холбоотой хууль тогтоомжийг чангатгах, шинээр хууль гаргах, олборлолтын явцад тавих иргэдийн хяналтыг сайжруулах, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэх зэрэг шаардлагуудыг төрийн түшээдэд тавьсаар ирсэн юм. Үүний үр дүнд, Онги голын сав газарт олборлолт хийж байсан 37 компанийн 35 нь өөрийн байгаль орчинд хөнөөл учруулж байсан үйл ажиллагааг зогсоосон бол зарим нэг нь бүр мөсөн хаагджээ. Үүний үр дүнд, сүүлийн хэдэн жилд анх удаагаа Онгийн гол голдрилынхоо дагуу дахин урсаж эхэллээ.
Ингээд Мөнхбаяр гол мөрөнг хамгаалах зорилго бүхий бусад 11 хөдөлгөөнийг нэгтгэн, Монголын Байгаль орчныг хамгаалах эвслийг үүсгэн байгуулсан нь одоо тус орны хамгийн нөлөө бүхий иргэний нийгмийн байгууллагуудын нэг болсон байна
Ингээд 2007 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Сан-Франциско хотод төвтэй Азийн сан тухайн оны Байгаль орчны салбар дахь Голдманы нэрэмжит шагналыг Ц.Мөнхбаярт олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ тухай тус сангийн захирал Билл Инфанте мэдэгдсэн юм.” Ногоон Нобел” гэгдэх болсон уг шагналыг 125 мянган ам. доллар дагалддаг бөгөөд түүнийг 1990 онд Сан-Франциско хотын иргэний хөдөлгөөний удирдагч бөгөөд нигүүлсэнгүй үзэлтэн Ричард Голдман эхнэр Родагийн хамтаар санаачилжээ.
Ноён Инфантегийн хэлснээр, эдүгээ 43 настай Ц.Мөнхбаяр нь Ази тивээс анх удаагаа уг шагналын эзэн болсон байна. 2001 оноос өнөөг хүртэл хугацаанд түүний санаачилсан хөдөлгөөнд 2 мянга гаруй хүн нэгдсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага олон аймагт дугуй ширээний ярилцлага, телевиз, радиогийн суваг ашиглан сурталчилгаа явуулсаар иржээ.
Б.Адъяахүү
URL: