Монгол залууст зодуулсан солонгосчууд гомдолгүй гэсэн тул торгуулийн ял оноожээ
Өмнөд Солонгос улсын Жежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын хоёр иргэн танхайн хэргээр саатуулагдсан талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл тус арлын шүүхээс өнөөдөр танхайрсан залууст тав ба дөрвөн сая воноор торгох шийдвэр гаргасан байна.
Хуулийн дагуу тэдэнд ял шийтгэл оноосны дараа эх оронд нь албадан буцах байсан ч шүүхээс тэд гэр орноосоо хол газар сурах зорилготой очсон, мөн хохирогч Солонгос иргэд болон цагдаагийн ажилтнууд гомдолгүй гэсэн төдийгүй тэдэнд хамгийн хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүссэн учир ийнхүү мөнгөн торгууль оноосон байна.
Б.Энхжин
24tsag.mn
URL: