Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ

31547a7db1f890ca4dab85403b7cfd7c2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ УИХ-д суудалтай намууд энэ сарын 3-ны өдөр олон нийтэд ил болгоно. Одоогийн байдлаар МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар эхний ээлжид Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мандатын төлөө нам дотроо өрсөлдөж магадгүй гэх мэдээлэл байна.

Харин АН-аас Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Д.Дорлигжав, Р.Амаржаргал, Баабар нарын улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа намынхаа удирдлагуудад илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл  улстөрийн гурав дахь хүчин болох МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар Өдрийн сонины өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Х.Онон

ZUV.mn


URL:

Сэтгэгдэл бичих