Танилц: Өнөөдрөөс нэмэгдэж буй татварууд
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Өөрөөр хэлбэл энэ онд долоон төрлийн татвар нэмэхээр болсон юм. Эдгээр татваруудын зарим нь тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас эхлэн хэрэгжих гэж байна. Хэдийгээр зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч тавьж буй ч тодорхой шийдгүй байна. Ингээд маргаашнаас нэмэгдэх татваруудыг танилцуулъя.
Хадгаламжийн хүүгийн орлого:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н
Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна
Импортын тамхи:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын 1-н
Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.
Автомашины онцгой албан татвар:
Хэрэгжих хугацаа: Тавдугаар сарын нэгэн.
Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.
Б.Анир
zaluu.com
URL: